Буриад бэлэн байдлаа 1-р сарын 31 хүртэл сунгав


Шинэ төрлийн коронавирусний халдварын тоо буурахгүй байгаа тул Буриадын Онцгой комиссоос бэлэн байдлын хугацааг 2021 оны нэгдүгээр сарын 21 хүртэл сунгажээ. Энэ өдрийг хүртэл Буриадад спорт, урлагийн тэмцээн уралдаан зэрэг олон нийтийн үйл ажиллагаа явуулахыг хориглох юм.

Архаг хууч өвчтэй болон 65-аас дээш насны ковидийн эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг гэртээ өөрийгөө тусгаарлахыг анхааруулсан. Зайнаас буюу гэрээс ажиллах боломжтой ажилтнуудаа гэрээс нь ажиллуулахыг албан газруудад үүрэг болгов.

Харин 12 дугаар сарын 1-нээс нийтийн хоол, худалдаа, ахуйн үйлчилгээний газруудын үйл ажиллагааг сэргээх болсон байна. Гэхдээ ариутгалын хатуу дэглэм барьж, үйлчлүүлэгчдийг амны хаалт, бээлийгээр хангахыг үүрэг болгожээ. Кафе, бар, ресторан 22 цаг хүртэл ажиллана, гэхдээ нэг ширээнд 4-өөс илүү хүн суулгахыг хориглолоо.
Буриадад өнөөдөр өглөө шинээр 270 халдварын тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 18367 болсон. Үүнээс 57 хувь нь нийслэл Улаан-Үдэд бүртгэгдлээ. 13138 хүн эдгэрч, 407 хүн эндээд байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна