Б.Сайханцэцэг: Би 30 гаруй муур гудамжнаас олж, тэжээсэн

П. Даваажаргал
2020/11/28

“Ковид-19” цар тахлын улмаас улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хатуу хөл хорио тогтоосон өдрүүдийг тун завгүй өнгөрүүлж буй нэгэн бүсгүйг “Хобби”  буландаа урилаа. Б.Сайханцэцэг бизнесийн удирдлагаар мэргэжил эзэмшсэн ч багын мөрөөдлөө биелүүлж “Aurora” оёдлын урлангаа нээн, хувиараа хөдөлмөрлөж яваа залуу дизайнер. Зочин маань бас муур тэжээдэг бөгөөд гудамжинд хаягдсан олон арван мууранд тусалж, амьтны эрхийг хамгаалахад сэтгэл, зүрхээ зориулж яваа нэгэн. Хобби гэхээсээ илүүтэй хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй бүсгүй маань 30-аад мууртай хамт амьдарч, асарч халамжилдаг байсан гэхээр хэр уйгагүй, амьтанд хайртай нь ойлгогдох биз ээ. 

оёулаа муур хэмээх амьтантай хэрхэн танилцсан түүхээс нь яриагаа эхэлье?
-Анх Нараа гэдэг найз маань муур тэжээхийг санал болгож, “хүүд нь ханьтай зүгээр юм биш үү” гэсэн. Найз маань маш олон муур, нохойг хамгаалж  тусалдаг мундаг бүсгүй. Гэрийн тэжээвэр амьтанд өөрийн хүүхэд мэт хариуцлагатай хандах ёстой учраас сайтар судалж, бэлдсэний эцэст жилийн өмнөөс муур тэжээж эхэлсэн. Түүнээс хойш хайр халамж, хүссэн муурнаас татгалзаж чадаагүй ээ.
-Таны зургуудыг
үзэхэд амьтны өдөр өнжүүлэх төвд  ажилладаг юм уу гэмээр олон муур харагдсан. Хэчнээн мууртай вэ?
-Анх нэг муур тэжээж эхэлсэн ч ханьтай байвал зүгээр юм гэж бодоод нэгийг нэмсэн. Дараа нь, сүүл нь хугарсны улмаас эзэндээ гологдож, цасанд хаягдсан болон граж дотор орхисон муурыг хараад тэсэлгүй “үрчилж” авсан. Тэгээд энэ гуравтаа  л сайн эзэн нь байя гэж шийдсэн. Гэтэл нэг өдөр фитнессээ тараад гэр рүүгээ явах замдаа нэг мууртай таараад хооллох гэсэн боловч зугтаагаад баригддаггүй. Тэгсэн ойр хавийн хүүхдүүд “Эгч ээ тэнд бүр жижигхэн муур байна лээ” гэхээр нь гүйгээд очтол өлсөж, цангасан нялх зулзага байлаа. Шууд хуруу хөхөөд, над руу авираад эхэлсэн. Хооллож дуусаад эхийг нь хайсан боловч олоогүй,  гэр рүүгээ аваад орсон доо.  Хооллож, ундалснаа тооцвол нэлээн их тоо гарна. Гэртээ авчирч, асарч тордон, баалгаж, шээлгэж сургахаас эхлээд нийгэмшүүлсэн нь 34. Яг одоо манайд 13 муур байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд 20 гаруй муурыг сайн эзэнтэй болох хүртэл нь асарч, үрчлүүлжээ. Хамгийн бага нь дөнгөж төрөөд хаягдсан дөрвөн зулзага. Хамгийн ихдээ 24 мууртай хамт амьдарч  үзсэн. Яг л цэцэрлэг шиг.

-Ийм олон муурыг баалгаж, шээлгэх сургах, хооллож, асрахад нэлээд хугацаа орно биз. Дээрээс нь муур арчилгаа ихтэй амьтан шиг санагддаг?
-Гэрт тэжээхэд хамгийн тохиромжтой амьтан бол муур. Асаргаа, арчилгаа нэг их шаардахгүй ээ. Өөрийгөө долоогоод цэвэрлэчихдэг учраас улиралд нэг удаа усанд оруулна. Зориулалтын элстэй 00-д бие засдаг учраас нохой шиг өдөр бүр гадаа гаргана гэхгүй. Бас эх нь зулзаганууддаа бие засах, шээсээ булахыг нь заагаад өгчихдөг юм. Хэрэв эхгүй зулзага байвал 00-д өргөж аваачаад “Энд шээж, баагаарай. Одоо булаарай. Мундаг охин шүү. Сайн залуу” гэх мэтээр нэг бүрчлэн заадаг. Шээсээ үнэрлээд, 00 гэдгийг нь ойлгоод тун хурдан сурдаг, ухаантай амьтан.  Өглөө босоод дөрвөн 00 цэвэрлэж, шинэ элс хийж, усыг нь сольдог. Мөн хуурай хоолыг нь нэмдэг. Идүүр нь автоматаар хоол усаа нэмж, тохируулдаг болохоор  тэр хэрээр миний ажлыг хөнгөвчилдөг. Тэгээд өрөөг нь цэвэрлэнэ. Шээс байсан даруйд нь цэвэрлэж, шинэ элс хийнэ. Орой усыг нь сэлгэж, 00-ыг цэвэрлэж орхино доо.
-Гэ
рийнхээ нэг хэсгийг муурууддаа зориулж тохижуулсан гэсэн үү?
-Нэг биш нэлээд хэдэн булан тохижуулсан. Манайд ирсэн хүмүүс “Хүүе ээ муурын байшин шиг” гэдэг юм. /Инээв/ Коридор хэсэгтээ хоолны өрөө, түүний цаана бие засах булан засаж өгсөн. Авирч, тоглоход нь зориулсан булан, унтлагын дүүжин сандал ч бий. Мөн ус сайн ууж байх хэрэгтэй учраас гэрийнхээ өнцөг булангуудад саванд ус хийж тавьдаг.
-Зул
заган муур хөдөлгөөн ихтэй. Санаандгүй хүүг нь маажих, хананы цаас, буйдан урах тохиолдол гардаг байх. Энэ бүхнийг яаж хүлээж авдаг вэ?

-Огт тоодоггүй.  Буйдан маажих, хөшиг рүү авирах бол энгийн үзэгдэл. Заримдаа гар хөл маажих, хөөрхөн хазах нь ч бий. Гэхдээ муур маажсан хэсэг сорвигүй эдгэдэг. Ер нь хумсыг нь сайн аваад байхад асуудалгүй дээ. Зулзаган муурыг гуйж, загнаад ч нэмэргүй. Харин томчууд нь “учиртай”. Мууруудаа маажих, тоглоход нь зориулж үүдэндээ зөөлөвчтэй сандал тавьсанболохоор буйдан маажиж, муухай болгодоггүй юм. Хүү маань 13 настай ч 185 см өндөртэй том залуу бий. Муураа хайрлаж, харамлана гэж жигтэйхэн. Хааяа дэлгүүр орохдоо хань татаад, хүүгээсээ нууцаар аваад цахилгаан шат рүү гүйнэ. Манай гэрт үргэлж хөгжилтэй зүйл тохиолдож, гоё энерги бялхаж байдаг.

-Монголчууд мууранд тийм ч таатай ханддаггүй. Таны хувьд муурны хамгийн сэтгэл татам,  өхөөрдөм чанар нь юу вэ?

-Манайхан хэтэрхий мухар сүсгээр хандаж, муурыг хараалч амьтан гэж үзэх нь бий. Урдуур хар муур гүйлээ, ажил үйлс бүтэхгүй ээ гэж байгаа дуулддаг. Угтаа хөөрхий муур зүгээр л явж байгаа нь тэр. Анх муур тэжээж эхлэхэд хүмүүс “Чи гоё ажил хийдэг байж ямар муухай амьтан тэжээдэг юм бэ” гэдэг байлаа. Тэдний бодлыг өөрчилж, муурны тухай зөв ойлголттой болгох гэж хичээснийх цөөнгүй хүнийг мууранд хайртай, тэжээдэг болгосон. Муурыг хоёр настай хүүхэд шиг гэдэг.  Эрхлээд хошуугаа өгөөд, сүүлээ өргөөд хүржигнэхээрээ ямар хайр татам гээч. Хүржигнэнэ гэдэг бол жаргалтай байгаагийн шинж. Муурны хүржигнээн аливаа өвчнийг эмчлэх энергийн их үүсвэр болдог бөгөөд хүний төв мэдрэлийн системийг тайвшруулж, элдэв өвчлөлөөс сэргийлэх ач тустай. Мөн хүний биеийн өвчтэй хэсгийг олж хэвтдэг. Зөн совинтой амьтан учраас мууртай айлд муу юм тогтдоггүй ч гэдэг.  Бас хүүхдийн хүмүүжилд эергээр нөлөөлнө. Багаасаа амьтан хайрлах, энэрэх сэтгэлтэй болж  төлөвшинө. Мэдээж, хүүхдийн нас чухал. Хүүхэддээ амьтантай хэрхэн зөв харьцахыг заагаад өгчихвөл, найзууд шиг хөөрхөн. Ер нь тэжээвэр амьтантай гэр бүл халуун дулаан уур амьсгалтай, эвсэг, стресс бухимдалгүй байдаг болох нь туршлагаар батлагдсан зүйл.

-Хөл хорионы үед бяцхан найзууддаа зарцуулах цаг нэмэгдээд гоё байна уу.  Одоо ч гудамжинд хаягдсан муурт тусалж, хооллож байгаа гэсэн үү?
-Уйдах зав ер гарахгүй шүү. Бүх муур маань нэртэй. Lucky, Сисимаа гэхчлэн нэрээр нь дуудаад, тэдэнтэйгээ ярина. Ойлгодог эсэх нь хамаагүй. Ингэх нь надад маш их аз жаргал бэлэглэдэг. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарлаж, ихэнх байгууллагын үйл ажиллагаа зогссон учраас хүмүүс орлого муудна. Тэр хэрээр гудамжны муур олширч, хоол ундгүй хэцүүдэх нь дээ гэж санаа зовж л байлаа. Хүмүүс тэжээвэр муураа гаргаад хаячихдаг юм. Хөл хорио эхэлснээс хойш гудамжнаас зургаан муур олж, тусалсан. Өлсөж даарсан, хэн нэгнээс аврал ирсэн  муур хараад ганц нэг тооны ялгаа юу байх вэ гэж гэртээ авчирсаар олуулаа болчихдог. Сүүлд хүү маань дэлгүүр гараад ирэхдээ төрөх дөхсөн бандгар шар муур авчирсан. Ирээдүйг нь бодоод азтай савраас тусламж хүсэж, эмнэлэгт хандан спей заслага хийлгэж, дахин хээлтэхгүй болгосон. Бие нь сайн тэнхэрсэн. Одоо ч манай гэрт байгаа. Хүмүүст хэрцгий санагдаж магадгүй ч хамгийн зөв арга. Хэдэн зулзага төрж, хэд нь гудамжинд хаягдаж, муу эзний нүүр үзэж зовохыг таашгүй шүү дээ. Ер нь амьтан тэжээдэг хүмүүс үржлийн асуудалд сайн анхаарлаа хандуулах хэрэгтэй.  Сайн үүлдрийн муурыг үржүүлж, зардаг хүмүүс ч бас бий. Эсвэл зулзагануудыг нь гаргаад хаячихна. Манай улсад гэрийн тэжээвэр амьтны эрхийг хамгаалах хууль байхгүй учраас дур зоргоороо ханддаг. Хууль, эрхзүйн орчныг сайжруулах чиглэлээр олон нийтийн арга хэмжээнд оролцож, дуу хоолойгоо хүргэсээр ирсэн. Амьд амьтан тэжээнэ гэдэг тоглоом биш. Маш том хариуцлага. Муурны хоол, хоолны сав, хэвтэр, элс нийлээд 200 орчим мянган төгрөг болдог юм. Мөн өвчнөөс сэргийлж туулга уулгаж, вакцинд тогтмол хамруулах ёстой. Тэжээвэр амьтнаа гэр бүлийн гишүүн шигээ хайрлаж, халамжлах хэрэгтэй.

ард хэчнээн төгрөг муурт , амьтны сайн сайханд зориулж буйгаа тооцож үзсэн үү?
-Мэдээж, тооцно. Гэхдээ тооцоолохоор хямрах гээд байдаг юм. Тиймээс мөнгөн дүндээ ач холбогдол өгдөггүй. Би хувиараа бизнес эрхэлдэг. Бусдын адил зээлтэй.  Хүүгээ сайн өсгөж, хүмүүжүүлэхийг хичээж яваа ээж. Олон муурын хэрэглээ, хоол хүнсийг зохицуулах ганц хүнд амаргүй. Жишээлбэл, 10 кг элсийг 20 мянган төгрөгөөр аваад, зургаа хоногт дуусчихна. 10 кг хуурай хоол 80 мянган төгрөг. Ойролцоогоор 14 хонодог. Нэг удаа вакцин хийлгэхэд 25 мянган төгрөг. Гэхдээ би илүү хичээж ажиллавал болохгүй зүйл байхгүй шүү дээ гэж бодоод тайвширдаг. Мөн муурынхаа хэвтрийг өөрөө оёж, хоолны сав, элсээ урдаас захиалах гэх мэтээр зардлаа танахыг хичээдэг. 
-Муур
хэмээх эрх, танхи амьтан таны амьдралын салшгүй хэсэг болжээ. Магадгүй цаашдын зорилго, мөрөөдөлд  тань бас байдаг уу?
-Хамгийн ойрын зорилго бол сайн эзэнтэй болгох. Би олсон муураа үрчлүүлэх гэж яардаггүй. Усанд оруулж, өвчтэй эсэхийг нь шалгаад хооллож, амраан нийгэмшүүлдэг. Мэдээж би цаашдаа хувийн амьдралдаа анхаарч сайн хань, хөөрхөн үрстэй болно. Гэхдээ муурнуудаа хэзээ ч орхихгүй. Мууранд хайртай хэрнээ гэрийнхэн нь зөвшөөрдөггүй эсвэл харшилтай учраас тэжээж  чаддаггүй хүмүүст зориулсан  кафе, цаашлаад амьтны асрамжийн газартай болохыг мөрөөддөг.
 


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.228
    2020/11/30

    Iim setgel howor shuu.Mi nz bol ANGEL ym????Narumi's????

    Хариулах
  • 66.181.161.8
    2020/11/29

    Би хадгалуулсан платаа авах гээд очиход гэр дүүрэн муур байса бөөн хайр сайхан энергитэй амжилт хүсье мундаг бүсгүйд

    Хариулах
  • 64.119.23.106
    2020/11/28

    Дахин олон олон хөөрхөн бяцхан зүрхнүүдыг авраарай маш том буян . Урт удаан жаргал ерөөе

    Хариулах
  • 64.119.23.106
    2020/11/28

    Үнэхээр буянтай сайхан эмэгтэй байнаа энэ хөөрхөн амьтдыг сэтгэлээсээ хайрласны хариуд үрдээ маш их буян хурааж байгаа шүү

    Хариулах
  • 192.82.77.35
    2020/11/28

    Mundag shvv chi mine

    Хариулах