QR зөвшөөрлийг 13 салбарын 18 мянга гаруй тээврийн хэрэгсэлд олгов


Нийслэлийн онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат ээлжит хоногийн тоон мэдээллийг өглөө.

Нийслэлд 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол таваар нэмэгдэж, нийт 70 боллоо.
Замын хөдөлгөөнд оролцох QR зөвшөөрлийг 13 салбарын 18 мянга гаруй тээврийн хэрэгсэлд олгосон байна. 
Нийтийн тээвэрт 94 чиглэлд 864 тээврийн хэрэгсэл ажиллаж 4952 рейсээр 13051 зорчигч тээвэрлэсэн байна. Автобусны багтаамжаас шалтгаалаад 12-20 хүн тээвэрлэж байгаа аж.
Ус, хог хаягдал, цахилгаан, дулаанаар хангах ажил хэвийн явагдсан.
Нийслэлийн хэмжээнд 4000 гаруй албан хаагч явган эргүүлийн 1319 чиглэлд, авто эргүүлийн 65 чиглэлд, хяналтын 36 цэгт, тусгаарлан хамгаалах 18 байрлалд хяналт шалгалтыг зохион байгуулан ажилласан гэв. 
24 цагийн шуурхай албанд 502 дуудлага ирснээс зөвлөгөө мэдээлэл авах 86, автомашины тусгай зөвшөөрлийн талаарх 95, Улаанбаатараас гарах 112,  орох 64, хөдөөнөөс хүнс тээврийн талаарх 16, 119.mn-ий 80, бусад 49 дуудлага ирсэн байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна