Зорилтот бүлгийн айл өрхөд 485 тонн сайжруулсан түлшийг олголоо


Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд “Таван толгой түлш” ХХК онцгой горимд үйлдвэрлэл, нөөцлөлт, түгээлт, нийлүүлэлт, зорилтот бүлгийн өрхөд түлш тараах ажлыг зохион байгуулж байгаа. Өнгөрсөн 24 цагийн байдлаар нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд 243 борлуулалтын цэгт 1824 тонн сайжруулсан шахмал түлш тээвэрлэж, дундын баазуудад 547 тонн түлшний дүүргэлт хийсэн байна. Уг тээвэрлэлтийг 22 тээврийн компанийн 189 машинаар зөөвөрлөжээ. Мөн зорилтот бүлгийн өрхүүдэд 485 тонн сайжруулсан түлшийг олгосон байна.

                                                                                                     НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна