“Disney” 32 мянган ажилтнаа цомхтгоно


 Цар тахлаас үүдэлтэй хямралын улмаас “The Walt Disney” компани ирэх оны 3 дугаар сард 32 мянган ажилтнаа цомхтгох аж.

Цар тахал дэгдэхээс өмнө компанийн нийт орлогын гуравны нэгийг бүрдүүлж байсан хэдий ч одоогоор ихээхэн хохирол учруулаад буй сэдэвчилсэн паркын ажилтнуудаас ихэнх нь цомхотголд орно. Хамгийн багадаа 28 мянган хүнийг ажлаас чөлөөлнө гэдгээ компанийн удирдлага 9 дүгээр сард мэдэгдсэн байна. Тэдний дийлэнх нь цагийн ажил хийдэг хүмүүс юм.

Аравдугаар сарын 3-нд дууссан санхүүгийн жилийн дөрөвдүгээр улирлын дүнд компани 14.7 тэрбумын орлого олжээ. Энэ нь өнгөрсөн онд олсон 19.1 тэрбум ам.долларын үзүүлэлттэй харьцуулахад 23 хувиар бага. Жилийн дундаж үзүүлэлтээр компанийн орлого 6 хувиар буурсан байна. Харин дөрөвдүгээр улирлын дүнд компани 580 сая ам.долларын алдагдал хүлээсэн хэдий ч жилийн өмнө энэ үзүүлэлт 1.2 тэрбум ам.доллар байжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна