Архангай аймагт СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ бүртгэгдэв


Архангай аймгийн Батцэнгэл суманд Ковид-19 вирусын батлагдсан тохиолдлын нэг дүгээр хавьтагч энэ сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос ирснийг тогтоон, тус суманд яаралтай арга хэмжээ авч жиллаж байгаа юм.

Тухайн иргэний түргэвчилсэн тестийн шинжилгээний хариу эерэг гарсан тул, Аймгийн Онцгой Комисс яаралтай арга хэмжээ авч PCR шинжилгээ хийлгэхээр сорьцыг Улаанбаатар хотруу илгээгээд байна.

Тус суманд шуурхай штабын бүлэг байгуулагдаж, сумын онцгой комисстой хамтран сэжигтэй тохиолдол илэрсэн бүсэд хөл хорионы дэг журам тогтоон, тандалт судалгаа хийн ажиллаж байгаа тул ард иргэд хөл хорионы дэглэмээ чанд сахиж, олон нийтийн сүлжээнд цацагдаад буй албан бус мэдээлэлд анхаарал болгоомжтой хандахыг хүслээ. 
Түргэвчилсэн тестийн хариу эерэг гарсан нэг иргэний ойрын хавьтал болох гэр бүлийн иргэдийн хариу бүгд сөрөг гарчээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна