Японы зарим хотуудын захиргаанаас ААН-үүддээ нөхөн олговор олгоно


“Ковид-19”-ийн тархалттай холбогдуулан Японы хотуудын захиргаанаас дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал Токио хотын захиргаанаас өнөөдрөөс эхлэн архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийг 20 хоногийн хугацаанд оройн 22 цаг хүртэл болгон багасгах хүсэлтийг хүргүүлэхээр боллоо.

Нийслэл Токио хотод коронавирусын халдвар дахин ихэсч байгаатай холбогдуулан Токио хотын захиргаанаас 23 хот, дүүрэгт шөнийн цэнгээний газар, хоолны газар, караоке зэрэг үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд энэхүү арга хэмжээг авахаар төлөвлөж байна.

Дээрх хүсэлтийг хүлээн авсан  аж ахуйн нэгжүүдэд өдөрт 200 ам.доллараар тооцон хамгийн ихдээ 4000 орчим ам.долларыг Токио хотын захиргаанаас олгоно.

Мөн Осака мужийн захиргаанаас Осака хотын Кита болон Чюүо дүүрэгт ийм төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх 15 өдрийн хугацаанд оройн 21 цаг хүртэл ажиллах хүсэлтийг хүргүүлэн, дагаж мөрдөж буй аж ахуйн нэгжүүдэд 4800 ам.долларын нөхөн төлбөрийг олгох саналыг хүргүүлээд байна.

Харин халдварын тархалт огцом нэмэгдээд байгаа Хоккайдо мужийн Саппоро хотын захиргаанаас мөн адил нөхцөлийг тавин 5750 ам.долларын нөхөн олговор олгох саналыг хүргүүллээ. 

Айчи мужийн Нагояа хотын захиргаанаас энэ сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 18-ний өдрийг хүртэл ААН-үүдэд өглөөний 5 цагаас үдшийн 21 цаг хүртэл ажиллах зааврыг хүргүүлэн нөхөн төлбөрт 3800 ам.долларыг олгохоор төлөвлөж буй бөгөөд хүсэлтийг хүлээн аваагүй ААН-үүдийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг мэдэгдсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна