Гараа хэрхэн зөв арчлах вэ?


Тухайн хүний нэрийн хуудас болдог  гарынхаа арьсыг хэрхэн арчлах талаар хялбархан зөвлөгөөг уншигч та бүхэндээ хүргэж байна. 

• Хүйтэн үед чийгтэй гартай гадагш бүү гараарай.

• Хатуулаг ихтэй ус гарын арьсыг цочроодог учир тэжээлийн тос тогтмол түрхэж байх хэрэгтэй.

• Бактерийн эсрэг үйлчилгээтэй саванг зөвхөн шаардлагатай үед л хэрэглэ. Ийм саванг байнга хэрэглэвэл арьсны нянгийн эсрэг дархлааг сулруулдаг.

• Чацарганы тосны найрлагатай тос нь гарын арьсанд маш тохиромжтой байдаг. Чацарганы тосонд С витамин их байдаг учир арьсан дахь жижиг шархлаа, хуурайшилтыг түргэн эдгээдэг.

•Химийн бодис бүхий бүтээгдэхүүн /угаалгын нунтаг, хлор, ванн цэвэрлэгч гэх мэт/-тэй харьцах үедээ заавал зориулалтын бээлий өмс. Бээлийг өмсөхийн өмнө гартаа тэжээлийн тос түрхэнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна