Улаанбаатар, Сэлэнгэ, Архангай аймгийн хөл хориог үргэлжлүүлэн 10 хоногоор сунгалаа


Засгийн газар өнөөдөр (2020.11.29) ээлжит бусаар хуралдаж, Улсын Онцгой комиссын санал, Бүх нийтийн бэлэн байдлын хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

Олон цаг зөвлөлдсөний эцэст халдвар илрээгүй орон нутгийн хөл хорионы дэглэмийг сулруулж, халдвар бүртгэгдсэн аймаг, сумдын хөл хориог цааш дахин 10 хоног сунгахаар болсон байна.

Тодруулбал, нийслэл Улаанбаатар болон халдвар илэрсэн бусад аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2020.12.11-ний 06:00 цаг хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг мөрдөхийг хэвээр үлдээх шийдвэр гаргалаа. 

Халдвар бүртгэгдээгүй аймгуудын тухайд өмнө нь тогтоосон Бүх нийтийн бэлэн байдлыг зэргийг 2020.12.01-ний 06:00 цагаас эхлэн бууруулж, 2020.11.11-нээс өмнө мөрдөж байсан Өндөржүүлсэн бэлэн байдлын горимд шилжүүлэхээр болсон байна.

Хөл хориог үргэлжлүүлсэн ч үйлдвэрлэлийн гэх мэт зарим нэн шаардлагатай салбаруудаа нээх чиглэлтэй байна.

Мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй NPOST.MN мэдээллийн сайт та бүхэндээ хүргэх болно.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.52
    2020/11/30

    Яагаад ийм тэнэг байдаг юм бэ

    Хариулах
  • 203.91.115.52
    2020/11/30

    Яагаад ийм тэнэг байдаг юм бэ

    Хариулах