Өчигдөр гэр бүлийн хүчирхийллийн 48 дуудлага бүртгэгджээ


Өчигдөр буюу ням гарагт цагдаагийн байгууллагад нийт 613 дуудлага ирсний 48 нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гомдол байсан байна.

Сүүлийн үед 102 дугаарт ирсэн хоногийн нөхцөл байдлын тоон мэдээнээс харахад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага буурахгүй байгаа бөгөөд өдөрт  дунджаар 40-50 гомдол ирдэг байна.

Түүнчлэн өнгөрсөн 24 цагийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй 26, согтуугаар автомашин жолоодсон хэрэг 15, хүний биед халдсан тохиолдол 22 гарсан бол 46 иргэнийг эрүүлжүүлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна