Өчигдөр нийтийн тээврээр 82307 хүн зорчив


Сүүлийн 24 цагийн байдлаар нийтийн тээврийн 94 чиглэлд 864 тээврийн хэрэгслээр 82307 иргэн зорчсон талаар Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат мэдээллээ. Өчигдөр амралтын өдөр байсан учир ажлын өдөртэй харьцуулахад зорчигчдын тоо харьцангуй цөөн байсан байна. Мөн автобуснууд дундын болон эцсийн зогсоолууд дээр ирэхэд нь 1100 гаруй халдваргүйтгэлийг хийсэн байна.

Улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор иргэдийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн.

Харин үл хязгаарлалтад багтсан 13 аж ахуй нэгжийн ажилчид нийтийн тээврийн хэрэгслээр 06:00-22:00 цагийн хооронд энгийн горимоор зорчиж байгаа юм.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй автобуснуудын ариутгал, халдваргүйжүүлэлтийг өдөр бүр 06:00-10:00 цагийн хооронд рейс бүрт эцсийн 19, дундын 10 зогсоол дээр тусгай зөвшөөрөлтэй байгууллагууд хийж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна