Батцэнгэл сумын батлагдсан тохиолдлын голомтод халдваргүйжүүлэлт хийлээ


Архангай аймгийн Батцэнгэл суманд дэлгүүрийн хүнсний бараа тээвэрлэж очсон иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн. Ингэхдээ хамт явсан таван настай хүүд нь халдсан болох нь тогтоогдсон. Тэдний ойрын болон дам хавьтлуудын байсан Дайрбор, Цац, Улаанчулуут багт өчигдөр Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс халдваргүйжүүлэлт хийсэн байна. Хувийн байшин, гэр, нүхэн жорлон, ачааны машин, суудлын машин зэрэг нийт 62 объектын 2437 м² талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж дуусгажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна