Японд товчлуур дарах шаардлагагүй цахилгаан шат зохион бүтээлээ


Японы “Hitachi Ltd” болон “Mitsubishi Electric” компани коронавирусээр халдварлах эрсдэлийг бууруулахад туслах товчлуур дарах шаардлагагүй цахилгаан шат зохион бүтээснээ танилцууллаа.

“NHK” телевизээр мэдээлснээр, “Hitachi” компанийн цахилгаан шатаар зорчихын тулд хүмүүс шуурхай зурвас солилцох “LINE” программыг ашиглана эсвэл цахилгаан шатан дотор байрлуулсан тусгай QR кодыг уншуулна. Сонголтыг зорчигч ухаалаг гар утсаараа хийх учраас товчлуур дарах шаардлагагүй юм.

Харин “Mitsubishi Electric” компани зөвхөн ухаалаг гар утсанд зориулсан тусгай программ ашиглан автоматаар дуудаж, очих ёстой давхарт нь хүргэдэг цахилгаан шат танилцууллаа.

Японд өнгөрсөн долоо хоногоос коронавирусний халдварын тохиолдлын тоо тогтмол нэмэгдэж байгаа юм. Ням гарагт “COVID-19”-ийн 2058 шинэ тохиолдол илэрч, 10 хүн нас баржээ. Цар тахал дэгдсэнээс хойш “Diamond Princess” аяллын хөлөг онгоцон дээр халдварласан 712 тохиолдлыг оруулаад халдвар авсан нийт хүний тоо 148272 болсон байна. Нас барсан нийт тохиолдлын тоо 2133-т хүрсэн бол 122550 хүн эдгэрээд байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна