Цагаан гаа, лимонтой цайгаар дархлаагаа дэмжээрэй


Хүйтэн сэрүүний улиралд дархлаа дэмжих цагаан гаа, лимонтой цай хэрхэн бэлтгэх жорыг танилцуулж байна. Хоол хүнсээр дамжуулан дархлаагаа дэмжих нь коронавирусээс сэргийлэх аргуудын нэг юм.

Цагаан гааны таны эрүүл мэндэд үзүүлэх ач тус:

Булчин булгарах–дасгал хөдөлгөөний дараа 3 гр цагаан гаа хүнсэндээ хэрэглэснээр булчингийн өвдөлтийг багасгах болно.

Дотор муухайрах–машин, онгоцоор аялах үед болон жирэмсний хордлогын үед дотор муухайрвал цагаан гаа хүнсэндээ хэрэглээд үзэх нь тустай.

Үрэвсэл–аливаа үрэвслийн үед цагаан гаа болон бусад үрэвсэл намдаах хүнс хэрэглэснээр эсийн сэргэлтийг дэмжиж, үрэвсэл буурдаг.

Дархлаа–цагаан гаа нь биеийн дархлааг сайжруулах 2 бүрдлийг өөртөө агуулдаг.

Амьсгалын замын халдвар–цагаан гаа нь вирусийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Байнга хүнсэндээ хэрэглэснээр амьсгалын замаар бактер тээхгүй байх, мөн ханиад томууны үед цэр ховхлох үйлчилгээтэй.

Орц:

цагаан гаа-1 х.х 

лимон-2 зүсэм

баахуу цай-1 ш

зөгийн бал-1 х.х

Тайлбар:
х.х–хоолны халбага 15 мл
ц.х–цайны халбага 5 мл

Хийх заавар:
Цагаан гаагаа цайны шүүлтүүрт эсвэл гүцэнд хийнэ. Дээрээс нь лемоноо нэмээд, гүцээ дүүртэл буцалсан халуун ус хийнэ. Зөгийн балаа нэмж, сайтар хутган, цайг 7 минут идээшүүлсний дараа уухад бэлэн болно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна