Цахилгааны төлбөр өнгөрсөн жилийнхээс илүү гарвал иргэд өөрсдөө төлнө


Эрчим хүчний хэрэглээнд хязгаар тогтоож, зөрүүг иргэн, аж ахуй нэгж хариуцах тухай журмыг өнөөдөр /2020.12.16/ Засгийн газраас танилцуулав. 

Мэдээллийн үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх,  “Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар эрчим хүч, ус дулаан, хогны хэрэглээг тэглэх шийдвэр гаргасан. Уг тогтоолын дагуу гарсан журмыг танилцуулъя. Үүнд, хэрэглэгчийн эрх, үүргийн хувьд өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан дулааны төлбөртэй тэнцэх хэмжээний зардлыг төрөөс хариуцна. Эрчим хүчний хэрэглээний өсөлт бидний тооцоолсноор 2-3 дахин их гарч байна. Ялангуяа, оройн 17.00-21.00 цагийн хооронд аж ахуй нэгжүүд цахилгааны хэрэглээгээ 20 хувиар бууруулах бол айл өрхүүд цахилгааны хэрэглээгээ бууруулж, цахилгаан хэрэгслээр дулаанаа шийдэхгүй байх шаардлагатай байна.

Нийт эрчим хүчний хэрэглээний 96 хувийг ахуйн хэрэглээ эзэлж буй. Улсын хэмжээнд 730 мянган эрчим хүчний хэрэглэгч бүртгэлтэй. Үүний 98 хувийн цахилгаан, дулааны төлбөрийг төрөөс хариуцаж байгаа. Төрөөс цахилгаан, дулааны төлбөрийг хариуцах тогтоол гарснаар зүй бус, зохиомол хэрэглээ ихээр гарч байна. Айл, өрх болон аж ахуй нэгжийн хувьд санхүүгийн том дэмжлэг болсон. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэхэд ард иргэдийн оролцоо маш чухал. Тиймээс энэ журмын дагуу эрчим хүчээ зөв зохистой хэрэглэхийг уриалж байна” гэв.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна