Баян-өлгийд хонь хариулж явсан Монгол залуу Академич болж, Казахстаны төрийн шагнал хүртлээ


Сураганы Дөрвөдхан 1988 онд Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн. 2005 онд Өлгий хотод арван жилийн сургуулийг төгсөөд, Казахстан улсад суралцахаар явжээ. Тэнд нэг жил бэлтгэл ангид суралцаад Алматы хотын Аль-Фарабийн нэрэмжит Казахын үндэсний их сургуульд элсчээ. Их сургуулиа амжилттай төгсөөд математикийн шинжлэх ухаанд эргэлт буцалтгүй оржээ. 2013 онд математикийн ухааны PhD докторын зэрэг хамгаалсан байна. Тэр жилдээ Казахстан улсын залуу эрдэмтдэд олгодог Д.Конаевын нэрэмжит “Оны шилдэг залуу эрдэмтэн” шагналыг авсан.

2013-2014 онд Казахстаны төрөөс ирээдүйтэй залуучуудыг дэмждэг “Болашах” (Ирээдүй) тэтгэлгээр Их Британийн “King’s College London” сургуульд физикийн онолоор магистрт суралцаж, онц дүнтэй төгссөн. Үүний дараа Лондоны Империал коллежийн Математикийн тэнхимд эрдэм шинжилгээний ажилтан, Астаны хотын Назарбаевын их сургуульд багш, Казахстаны Математикийн институтад ажиллаж байв.

С.Дөрвөдханы шинжлэх ухааны ажилд судалгааны чиглэлээр Ли бүлгийн анализ, хэрэглээний математик (математик физик), хэсэгчилсэн дифференциал тэгшитгэл, потенциал онол, спектрийн геометр зэрэг орно.Дэлхийн нэртэй математикч эрдэмтэдтэй хамтран ажиллаж, тайлагдаагүй олон бодлогыг бодож, бүтээлүүдээ дэлхийд алдартай шинжлэх ухааны сэтгүүлүүдэд тогтмол гаргадаг.

2018 онд залуу математик С.Дөрвөдхан олон улсад нэр хүндтэй “Ferran Sunyer i Balaguer Prize” шагналын эзэн болжээ. Уг шагналыг математикийн шинжлэх ухааны орчин үед судлагдаж буй шилдэг бүтээлүүдэд олгодог аж. Түүнчлэн шагналыг 15.000 евро дагалддаг. Сураганы Дөрвөдханы Лондоны Империал коллежийн профессор Михаил Ружанскийтэй хамтарсан “Нэг төрлийн Ли бүлгүүдийн Харди тэгш бус байдал (Хардийн тэгш бус байдалд 100 жил)”, Michael Ruzhansky (Imperial College London) and Durvudkhan Suragan (Nazarbayev University, Kazakhstan). Hardy inequalities on homogeneous groups (100 years of Hardy inequalities) сэдэвтэй бүтээл 2018 оны ялагчаар тодорсон байна. 

С.Дөрвөдхан уг бүтээлээрээ 100 жил тайлагдаагүй байсан Хардийн тэгш бус байдалын онолыг тайлбарлажээ. “Ferran Sunyer i Balaguer Prize” шагналыг 1993 оноос эхэлж олгодог болсон бөгөөд янз бүрийн жилүүдэд дэлхийд алдартай Антонио Амбросетти, Марк Горески, Тимоти Браунинг зэрэг эрдэмтэд хүртэж байсан билээ.

С.Дөрвөдханы хүүхэд нас 1990-ээд оны зах зээлд шилжсэн эдийн засгийн хүндхэн үетэй таарчээ. Аав нь малын эмч мэргэжилтэй сумын хөдөө бригадуудаар ажилладаг болохоор бяцхан хүү олон ч сургууль сольжээ. Бүр сургуулиас завсардаж хонь хариулж байсан үе ч түүнд тохиожээ. Баян-Өлгий аймгийн Боловсролын газрынхан Ногооннуур суманд ажиллаж сургууль завсардсан сурагчдад боловсрол олгох сургалт явуулахад физик, математикийн хичээл хариуцсан мэргэжилтэн С.Дөрвөдханы онцгой авьяасыг анзаарсан байна. 

Сургууль завсардан бяцхан хүү математикийн ямар ч бодлогыг маш хурдан бодоод байжээ. Түүнд нэлээд хүндхэн бодлого өгсөн ч зөв хариултыг дор нь олсон гэдэг. Тэгээд түүний эцэг эхэд хүүхдээ Өлгий рүү явуулж сургахыг зөвлөсөн байна. Хөдөө хонь хариулж явсан С.Дөрвөдхан Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотод ирж дотуур байранд байрлан суралцаж аравдугаар ангиа төгсжээ. Аймгийн IQ-гийн олимпиадад түрүүлж байв.

Залуу математикч одоо Казахстан улсын Математикийн институтын дэд захирлын алба хашдаг. Казахстаны Шинжлэх ухааны Академийн сурвалжлагч гишүүн, академич болсон. Ийнхүү Монголд хонь хариулж явсан залуу ердөө 32-хан насандаа Казахстаны Төрийн шагналыг хүртэж байна. Дэлхийд нэрээ дурсгаж буй Монголд төрж өссөн залуу математикч Сураганы Дөрвөдханы хэвлэлд өгсөн ярилцлагаас түүний зарим санаа бодлыг хүргэе.

ЗАМЫН ЭХЛЭЛ

Их сургуульд хоёрдугаар дамжаанд суралцаж байхдаа шинжлэх ухааныг сонирхож эхэлсэн. Тэр үед Казахстанд нэртэй эрдэмтэн, профессор Балтабек Кангожинтэй хамтран ажиллаж байв. Багш маань надад янз бүрийн ном болон математикийн бодлого өгнө. Зарим нь орос хэлээр бичсэн номууд. Би орос хэл мэдэхгүй, ойлгохгүй. Тэгээд үг бүрийг орчуулж, номыг бүрэн уншиж дуусгана. Шинжлэх ухаанд чин сэтгэлээсээ дурлахад нөлөөлсөн хүн бол Балтабек багш маань байсан. 

Дараа нь намайг ШУА-ийн гишүүн, академич Тынысбек Калменовтай танилцууллаа. Математикийн чиглэлээр дэлхийд нэртэй эрдэмтэн надад шинжлэх ухаанд юу хамгаас чухал гэдгийг ойлгуулсан. Их сургуулийн хоёрдугаар дамжаанд суралцаж байхад Т.Калменовтай хамтарч нэг бодлого бодсон. Уг бодлогын хариу дэлхийд нэр хүндтэй, шинжлэх ухааны бүтээлд өндөр шалгуур тавьдаг “ОХУ-ын ШУА-ийн тайлан” сэтгүүлд нийтлэгдсэн. Миний илтгэл нэрт математикч, Оросын академич В.А.Ильинд таалагджээ.

ШИНЖЛЭХ УХААНД ХААЛТТАЙ АСУУЛТ

Дифференцал тэгшитгэлийн дотор спектрийн онол, тодруулбал спектрийн тоолох үндэс бий. Өгөгдсөн үзэгдлийн хувьд та ямар нэг үзэглэлд хүнд хэцүү дифференциал тэгшитгэлийг бодох хэрэгтэй болно. Математикчдын дунд “Хэрэв логик дифференциал тэгшитгэлийн спектр нь дискрет бол тоо нь хэд вэ?” гэсэн алдартай асуулт байдаг. Тааралдсан бүх логик дифференциал тэгшитгэлийн спектр хязгааргүй байсан. “Спектр хязгаартай хэвээр байгаа бол дифференциал тэгшитгэл олдох уу?” гэсэн асуултад бид “Тийм дифференциал тэгшитгэл байхгүй” хэмээн хариулсан. Математикийн шинжлэх ухааны хүмүүс үүнийг хүлээн зөвшөөрсөн.

МАТЕМАТИК ДАХЬ НОБЕЛИЙН ШАГНАЛ

Нобелийн шагналыг математикчдад нэг их өгөөд байдаггүй. Гэхдээ уг шагналыг хүртсэн математикчид хангалттай олон бий. К.Ф. Гаусс “Математик бол шинжлэх ухааны хаан” хэмээн хэлсэн байдаг. Үнэхээр математикт олон боломж, арга, хэрэгсэл байдаг. Үүнийг ашиглаж бусад шинжлэх ухаанд нэвтэрч болдог. “A beautiful mind” нэртэй киног санаж байна уу. Уг кинонд дүр нь мөнхөрсөн математик Жон Нэш эдийн засгийн салбарт Нобелийн шагнал хүртсэн. Мөн математикч хүн утга зохиолын салбарт ч уг шагналыг авч байв. Жишээлбэл, 1950 онд Английн математикч Рассел Бертран утга зохиолын салбарт Нобелийн шагналтан болсон.

Нобельтэй эн зэрэгцэх олон шагнал байдаг. “Facebook”, “Google”, “Alibaba” хамтарч математикчдад “Breakthrough Prize in Mathematics” шагналыг олгодог. Уг шагналыг гурван сая ам.доллар дагалдана. Харин Нобелийн шагналынх ойролцоогоор нэг сая ам.доллар. “Breakthrough Prize in Mathematics”-аас залуу математикчдад “New horizons” нэртэй 100 мянган ам.долларын шагнал өгдөг. 

Үүнээс гадна Норвегийн нэрт математикч Абелийн нэрэмжит шагнал байдаг. Нобельтэй яг тэнцүү хэмжээний мөнгө өгнө. Түүнчлэн 40 нас хүртэлх эрдэмтдэд олгодог Филдсийн шагнал байдаг. Уг шагнал хамгийн алдартай бөгөөд хамгийн бага хэмжээний урамшуулалтай 15 мянган канад доллар дагалдана.

ЭРДЭМТЭН ХҮНД ХОЁРХОН ЧАНАР ХЭРЭГТЭЙ

Энэ бол зорилго ба хичээл зүтгэл. Шинжлэх ухааны ямар ч салбарт уг хоёр чанар хэрэг болно. Зорилго - сонирхол, хичээл зүтгэл - тууштай байдал. Эхлээд зорилго тавьж, хоёрт түүний төлөө тууштай бай. Тэгсэн цагт шинжлэх ухаан таныг хайрлах болно.

СУРАГЧДАД ГЭРИЙН ДААЛГАВАР БАГА ӨГӨХ ХЭРЭГТЭЙ

Би Монголд төрж өссөн.Намайг сургуульд анх орсон үе 1990-ээд онд таарсан. ЗХУ-тай ойр харилцаатай байсан орнуудын эдийн засаг хямарч, хүмүүсийн аж амьдрал хүндхэн байсан үе. Би хөдөө малчны гэр бүлд төрсөн. Хэдийгээр сонирхол байсан ч сургуульд явахад их асуудалтай. Ямар сургуульд ойрхон нүүж очно, тэнд сурдаг байлаа. 

Одоо бодоход ууланд хонь хариулж явахад сурах гэсэн эрмэлзэл, санаа бодол маань цэвэр тунгалаг байсан шиг санагдана. Сурагчдад өгөх гэрийн даалгаврыг багасгах асуудлыг би их дэмждэг. Учир нь сурах хүсэл эрмэлзэлтэй хүүхдэд сургууль нь том саад тотгор болох ёсгүй. Мэдээж хүүхдэд суурь боловсрол олгох чухал. Гэхдээ хүүхдүүдийг сургуульд уяж болохгүй. Боловсролыг чөлөөтэй авахад саад болох ёсгүй.

Намайг сурагч байх үед унших ном тийм их байгаагүй. Гэхдээ олдсон, тааралдсан ном бүрийг заавал уншиж дуусгадаг байлаа. Сүүлд дотуур байранд байрлаж сурсан. Олон сургууль сольсон ч гэсэн бусад хүүхдүүдээс сайн сурч буйгаа мэдэрдэг байв. Олимпиадад ямар ч бэлтгэлгүй орсон шагналгүй буцдаггүй. Тэр үед математикт дуртай, тэмүүлэлтэй гэдгээ мэдэрч эхэлсэн.

2005 онд Казахстанд ирсэн. Ирээд ямар ч бэлтгэлгүй элсэлтийн ерөнхий шалгалт өгч байв. Миний олж авсан дунд сургуулийн боловсрол тэтгэлэгтэй суралцах боломж олгосон.

2013 онд 25 настайдаа PhD докторын зэргийг би хугацаанаасаа өмнө хамгааллаа. Гадаадад суралцахаар очихдоо тийшээ юуны төлөө явснаа, надад юу хэрэгтэй гэдгийг ойлгож байсан. Тийм болохоор бүх зүйлийг хурдан хийсэн. Америкт очсон гол зорилго маань хэл сурах байлаа. Англи хэл сурахын хажуугаар математикийн MIT зэрэг шинжлэх ухааны төвүүдийн лекцийг чөлөөтэй ойлгож, санал бодлоо солилцох түвшинд хүрсэн. Хамгийн гол нь мэргэжлийн соёлд суралцсан.

МАТЕМАТИКААС ГАДНА ОНОЛЫН ФИЗИКИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦСАН

Их Британид эрдмийн зэрэг хамгаалсан. Математикаас гадна онолын физикийн чиглэлээр суралцлаа. Физикээр хэнээс ч дутаагүй, онц дүнтэй төгссөн. Гэвч тэнд суралцаж байхдаа өөрийгөө математикч гэдгээ гүн ойлгосон. Лондонд тэргүүлэх их сургуулиудаас зохион байгуулдаг анализын семинар байдаг. Тэнд миний үзэл бодол нийлдэг, нэг чиглэлийн профессоруудтай хамтран ажиллахыг урив. Тэгээд Лондоны коллежид эрдэм шинжилгээний ажилд орсон.

САЯ ДОЛЛАРЫН БОДЛОГУУД

Дэлхийд шийдэгдээгүй олон бодлого байдаг. Тэдний дотор “сая долларын” гэх бодлого ч бий. Уг бодлогын хариуг олох гэсэн хоёрхон төрлийн хүн байдаг. Нэг нь хүмүүсийг хуурах санаатай эсвэл өөрийгөө юу хийж байгааг мэддэггүй хүмүүс. Харин хоёр дахь нь бүгдийг шийдвэрлээд “Одоо хийх юу үлдлээ?” гэх математикчид.

ДАЙН БОЛЖ БАЙСАН Ч ШИНЖЛЭХ УХААНЫГ ОРХИЖ БОЛОХГҮЙ

Дайн болж байсан ч шинжлэх ухааныг хаяж болохгүй гэдэг. 1940-өөд онд дайны үеэр Колмогоров, Векуа гээд математикчид өөрийнхөө мэргэжлээ судалж, ажиллаж л байсан. Тэдэнд хэн ч гар хүрээгүй. Бодлогоо бодоод сууж байсан гэдэг. Төр засаг, эрх баригчид, улстөрчид хөндлөнгөөс оролцож болохгүй салбар бол шинжлэх ухаан. Улсаас суур шинжлэх ухааныг санхүүжүүлж, хөрөнгө оруулалт хийж, мөнгө өгөх хэрэгтэй. Суурь шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлийг менежерүүд бус эрдэмтэд тодорхойлох ёстой.

ШИНЖЛЭХ УХААНЫ ӨГҮҮЛЛИЙГ ЯМАР ХЭВЛЭЛД НИЙТЛЭХ ЁСТОЙ ВЭ

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “Web of Science” (Thomson Reuters) ба “Scopus” гэсэн шинжлэх ухааны бүтээлүүдийн мэдээллийн сан бий. Салбар бүрийн сэтгүүлүүд өөрийн гэсэн ялгаатай байдаг. Шинжлэх ухааны сэтгүүлийн чанарыг квартилууд (Q1, Q2, Q3, Q4) тодорхойлдог. Та нийтлэлээ аль болох Q1, Q2 сэтгүүлд оруулах хэрэгтэй. Ийм сэтгүүлүүд өгүүллэг, нийтлэлийг амар хялбар хүлээн авахгүй. Хэрэв таны өгүүллийг хүлээн аваагүй бол ажлынхаа талаар шинжээчдийн дүгнэлтийг авах хэрэгтэй.


1
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (99)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.108.16
    2021/01/07

    Дөрвөдхан дүүд амжилт хүсье мундаг бна аавтай нь хамт ажиллаж байсан үe бий манай Дөрвөдхан мундаг л гэдэг байсан ...

    Хариулах
  • 210.12.123.214
    2020/12/21

    Hasaguud turluu baraadah heregtei tedend mongol uls gesen setgel ogt baidaggui, bugd yavah geregtei, yavaasai ch ge husch bainaa, bugd tsaashaa setgeltei, ih muuhai

    Хариулах
  • 66.181.160.76
    2020/12/20

    Дөтэ мундаг толгойтой байсан хэргийн гаргаждээ хүүхэд байхад цагааннуурт айл хөрш байлаа монголоор бол бусад казак хүүхдүүдээс хавь илүү ярьдаг байж билээ ээж ах бэр эгч нь бас их сайхан хүиүүс байсан цагааннуураас нүүгээл сураг алдарсан мундаг хүн болжээ

    Хариулах
  • 202.9.40.105
    2020/12/20

    Сайхан залуучуудаа ингээд л гадаад оронд алдаад бна даа. Хайран.

    Хариулах
  • 202.126.90.125
    2020/12/20

    Хэр зэрэг эх орноо гэж боддог бол доо

    Хариулах
  • 202.55.188.42
    2020/12/19

    Монгол гэдэг нэг л нэрэн дор халх,хасаг,дөрвөд гэх мэт үндэстэн , ястнууд багтддаг юм даа.Ухаалаг дүүдээ улам их амжилт хүсье.

    Хариулах
  • 43.242.243.85
    2020/12/19

    Энэ дэлхийн мундаг хуний цусанд Монгол орны ус, агаар,газар шороо. хадгалагдаж, Монголын усгэдэнт байгаль ой санамжид нь уурд улдсэн байгаа гэж бодохоор бахархууштай. Ногоон нуур сумаас дахиад ийм мундаг,агуу хумуус олон гараасай.

    Хариулах
  • 66.181.177.184
    2020/12/19

    хүний яс үндсийг зөв бичээч долигонож ядаж байгаа юм шиг "монгол залуу" гэж пялдагадахаа боль. бид бие даасан хасаг үндэстэн.

    Хариулах
    • 202.126.88.194
      2020/12/28

      Тэгвэл зайл хасаг монголд юугаа хийж байдгийм..

    • 150.129.141.66
      2020/12/20

      Чи өөрөө тонил. Чи ядаж 10 жилийн математикийн бодлого бодож чаддаг юм уу? Чи юугаараа монгол улсад хэрэгтэй хүн болж гийгүүлсэн юм ?

    • 64.119.21.202
      2020/12/19

      Тон ил тэр казах руугаа. Та нарын хэн нь ч монголд хэрэггүй.

  • 203.91.115.54
    2020/12/19

    Мундаг залуу юмаа. Бусад залуус суралцах хэрэгтэй. Оюуны агуу дайчиндаа амжилт хүсье

    Хариулах
  • 66.181.176.244
    2020/12/19

    Одоо мэдээж иргэншилээ сольчихсон байхдаа

    Хариулах
  • 202.9.40.159
    2020/12/19

    Улам их амжилт хүсье.

    Хариулах
  • 202.126.90.148
    2020/12/19

    Ulam ih Amjilt husyie ahdaa

    Хариулах
  • 66.181.161.113
    2020/12/19

    Сайхан шавиараа багш нь бахархаж байна. Ангийн найзууд, багадаа тоглож Баруун голд шумбаж,Хавчуугийн харзад гулгаж өссөн нөхөд чинь, мөн аавтай чинь цуг ажиллаж байсан хамт олон, ээжийн чихэр идэж байсан нутгийнхан маань бүгд л чамаар бахархаж байгаа. Улам их амжилтыг хүсье. Хүмүүс юу гэх нь хамаагүй ээ. Өөрөө л зөв явбал болно оо. Өнөөдөр Дулмаа эгч маань байсан бол бүүр ч их баярлаж бахархах байсан байх.

    Хариулах
    • 66.181.161.115
      2020/12/19

      Mundg hun bnda

  • 66.181.161.110
    2020/12/19

    Энэ мундаг хасаг залуу байна .Дэлхийд Монгол улсын нэр биш Казахстан улсын нэрийг мандуулж Казахстан улсын иргэн болж Казахстан улсын төлөө ажиллаж байхад юугаа уншиж ойлгодоггүй нөхдүүд вэ.Яахав Монгол улсад төрсөн нь үнэн байхгүй юу. Энэ залуу сайн сайхан амьдарч явах нь одоо Монгол улсад ямарч хамааралгүй шүүдээ. Ойлгомжтой Казахстан улсын иргэн гэдгийг ойлго.Монголын төлөө юу ч хийхгүй юуч хийж чадахгүй

    Хариулах
    • 202.126.88.194
      2020/12/28

      Зүгээр л сайн таньж мэддэг аав ээжтэй нь ах дүү шиг явж байсан болохоор л дотно санагддаг байхгүй юу.Түүнээс биш монгол байна уу казак байна уу хэнд ямар хамаа байнаа.хаа хамаагүй юмны төлөө талцаж бухимдаад яах бээ.

    • 103.26.193.158
      2020/12/19

      Yag unen. Hasag ch gsn Mongol gd bga humuus hasguudtai neleed haritsaad dund n amidraad uz. Hunii huuhed huren boortei gegcheer yag dotroo setgel n tsaashaaga humuus. Mongol hun amidral hetsuu gd gadaad ru garlaa ch setgeldee Mongoloo teej Mongoldoo tus bolchih yumsan hemeen bodoj yavdag hrn hasguud hze ch tgehgui Mongoloos bj boloh oortoo ashigtai buh yumaa avchhad hurdhan shig l Kazahstan luga ali esvel oor oron lu durveh huseltei bdg. Gemgui tsarailchhaad ih sanaatai humuus dee.

  • 192.82.71.27
    2020/12/19

    Өнөөдрийн монголын өөрсдийгөө эрдэмтэн гэж нэрлэсэн, болсон болоогүй PhD гэдэг нэр зүүсэн гаруул өөрсдөөсөө ичээрэй. Халх нь байна уу, хасаг нь байна уу дэлхийд бид МОНГОЛ гэдэг ганцхан нэртэй явна. Амжилт хүсье.

    Хариулах
  • 150.129.141.45
    2020/12/19

    Бахархалтай мундаг залуу байна. Гэхдээ энэний сайн сайхан Монголд хэзээ ч нялзахгүй

    Хариулах
  • 150.129.141.45
    2020/12/19

    Монгол Улсын иргэн юм уу?

    Хариулах
  • 202.9.40.103
    2020/12/19

    Хасаг урвагч хаана тэнэж баларах нь, балайрах нь лав л Монгол улсад падгүй! Хасаг бол хасаг!

    Хариулах
    • 66.181.181.153
      2020/12/19

      Ийм хүмүүс дэлхийнх болчихдог. Дөрвөдхан бол дэлхийн Дөрвөдхан. Энд элдэв хараал сараачигсад энэнийг мэдэх ухаангүй зүүлгүүд. Дөрвөдханд улам арвин үйлс бүтээл ерөөе. Зохиолч Пүрэвдорж

  • 103.229.121.169
    2020/12/19

    Бахархаж байна.улам их амжилт хүсье

    Хариулах
  • 202.9.46.182
    2020/12/19

    Зөв газраа очиж зөв хүмүүстэй учирч ихийг бүтээж дээ.

    Хариулах
  • 66.181.191.138
    2020/12/18

    Монголд төрсөн казак хүү бна

    Хариулах
  • 202.55.188.83
    2020/12/18

    Mongol bish kazah l um bnshdee

    Хариулах
  • 66.181.178.88
    2020/12/18

    Манж хятадын үеэс үндэстэн ястнаар нь хувааж хагаралдуулж хүчийг нь сулруулж байсныг одоо мартах хэрэгтэй. Яах аргагүй монгол нутагт төрсөн, бүр тодруулбал аав ээжийн минь суманд төрсөн залуу байна. Хаана ч сурсан ийм өгөгдөлтэй хүн торойдог юмаа. Тэрдээ Монголд байсан бол дарга дээдсийн хүүхэд биш болохоороо ийм боломжийг эдлэж чадахгүй байсан байж магад. Хаана ажиллаж хаана амьдрах нь хамаагүй. Энэ сайхан толгойг зөв залж хөгжүүлсэн багш нарт нь ялангуяа өөрт нь талархая! Улам их амжилт хүсье! Манай урагшгүй төр булчин өмхий мөнгө хоёрыг шүтсэнээрээ энэ байтугай толгойнуудаа алдсаар л байгаа нь харамсалтай!

    Хариулах
    • 202.126.89.7
      2020/12/19

      санал нэг байна

  • 66.181.165.189
    2020/12/18

    Мундаг юмаа монголоос минь ийм мундаг дэлхийн эрдэмтэн төржээ эрүүл энхийг хүсэе

    Хариулах
  • 66.181.161.40
    2020/12/18

    тоонд мөнч их дуртай хүүхэд байж билээ мундаг хүн болждээ багийн анд

    Хариулах
  • 124.158.71.30
    2020/12/18

    Цаашдын эрдмийн олон бүтээлд нь амжилт хүсье. Залуусын бахархал болсон сайн залууд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

    Хариулах
  • 103.229.122.228
    2020/12/18

    Монголоос явсан нь оножээ. Манайд байсан бол нам дагаж эдзасагч, менежер гэсэн нэр төдий мэргэжилтэй болоод цүнх баригч долдой болж улсаа худалдаж урвагч болох л зам байсан. Ашгүй мэдлэг үнэлдэг газар очиж оножээ. Аз жаргал хүсье

    Хариулах
    • 139.5.217.183
      2020/12/18

      Агуу залуу байна.Амжилт хусье.

  • 202.179.21.196
    2020/12/18

    Мундаг залуудаа амжилт хүсье

    Хариулах
  • 202.126.90.112
    2020/12/18

    Дөтүүдээ улам их амжилт хүсэе. Жупар эгчийн хийсэн чихэр хувааж идэж байсан дурсамжаа саначихлаа. Монголд ирвэл нэг сайхан уулзаж хүүхэд насаа дурсан ярилцах юмсан.

    Хариулах
  • 202.126.90.112
    2020/12/18

    Энэ мундаг залуу хир баргийн хүнд гүйцэгдэхгүй дээ. Монголд байхдаа хэнд ямар муу зүйл хийсэн гэж солиордог байнаа.Угаасаа энэ хүн тэнэг биш болохоор хэн юу гэсэнч тоохгүйл дээ.Тэнэгүүдийн муухай зүйл уншиж суух зав байхгүй байлгүй .Харин сайхан бичсэнийг нь хараад баярлах байх. Амжилт залуу минь.

    Хариулах
  • 202.126.90.112
    2020/12/18

    Ямар явуургүй муухай санаатай өмхийрсэн үзэл бодолтой хүмүүс байдгийм бээ. Сайн яваа болохоор илүү гарч чадахгүй учраас ингэж элий балай юм бичиж өөрийгөө тайвшруулдаг байх даа хөөрхий.Ингэж тэнэгтэж байж яаж сайхан явах вэ дээ.Өөрөө өөртөө дүгнэлт хийдэггүй юм байхдаа.Казак байна уу монгол байна уу хэнд ямар хамаа байнаа.Ямартайч ийм мундаг залууд баяр хүргэхээс өөр аргагүй дээ.

    Хариулах
  • 202.126.89.4
    2020/12/18

    Мундаг дүүдээ улам их амжилт хүсэе Бөхмөрөн суманд бид айл хөрш байж хамтдаа тоглож өссөн юм сүүлд ногооннуур суманд ирэхдээ төрж өссөн нутаг руугаа хараад санаа алдаж наганаавтайгаа уулзсан бол гэж хэлсэн гэсэн .Хөдөө хэсэг хугацаанд мал маллаж байхдаа өөрөө бие даан хичээлээ давтаад явган гүйгээд сум ороод багшаасаа даалгавараа аваад буцдаг байсанаас үзэхэд угаасаа хичээл зүтгэлтэй зорилоготой хүүхэд байсан нь тодорхой юм даа

    Хариулах
  • 202.9.46.18
    2020/12/18

    ГайхамшИгт ай.Хүүхдий? ? гэрийн даалгавраар дарж болохгүй гэдэг үг таалагдлаа

    Хариулах
  • 202.9.46.129
    2020/12/18

    kazak l bol kazak. ed nar hezeech mongol hun bolohgui!!!

    Хариулах
  • 112.72.8.243
    2020/12/18

    Kazakuud urvagch baidag urvagcharai dusan kazakuudig zailulah estoi monhol ulsas

    Хариулах
    • 150.129.141.66
      2020/12/20

      Худлаа үнэн PhD гэсэн нэр зүүсэн эрдэмтдийн хажууд том нээлт хийсэн хүн. Монголд байсан бол амжилт гаргаж чадах нь юу л болдоо. Гэхдээ чам шиг худлаа эх оронч царайлсан, хэнд ч хэрэггүй амьтан бол болохгүй байх шүү.

    • 202.126.89.8
      2020/12/18

      чиний хүслээр зайлсан нь оносон байна. Хэрвээ монголд байсан бол чиний өрөөсөн дугуй байх байж

    • 202.126.90.65
      2020/12/18

      өчүүхэн эоохон хуваагдал ойр зуур юм ярьж байхад чинь том хүмүүс танаас тасраад алга болдог.наанаа наадхаа яриад сууж бай ,баяртай

    • 66.181.161.57
      2020/12/18

      Хаха тэнэг монголд байсан бол зүгээр л нэг малчин болох байсан атаархал үхлээ юу.

  • 202.9.40.140
    2020/12/18

    Сураган эмчтэй мал эмнэлгийн салбарт Увс аймагт хамт ажиллаж байлаа. Аав нь бараг насаараа л Увс аймгийн Бөхмөрөн суманд ажиллаж амьдарсан байх шүү. Мундаг хүүд амжилт хүсье

    Хариулах
    • 66.181.191.170
      2020/12/20

      Тийм учраас Дөрвөдхан гэдэг нэр өгсөн юм байна.

    • 122.201.24.210
      2020/12/18

      Тэгвэл энэ залуу монголжсон казак юм бна

  • 202.9.40.140
    2020/12/18

    Сураган эмчтэй мал эмнэлгийн салбарт Увс аймагт хамт ажиллаж байлаа. Аав нь бараг насаараа л Увс аймгийн Бөхмөрөн суманд

    Хариулах
  • 103.212.116.127
    2020/12/18

    Зөв үзэл бополтой сайн эрдэмтэн залуу байна. Улам өндөр амжмлт хүсье.

    Хариулах
  • 212.96.82.224
    2020/12/18

    Mongold yamar iim tolgoitoi hvniig demjideg bish.2d yamar ba amjilt gargahaar hvniig demjildegguisht.yah be teged tawlian yumdooo kk.

    Хариулах
    • 202.9.40.170
      2020/12/18

      Яг үнэн

  • 202.179.21.209
    2020/12/18

    Хонь хариулж явсан залуу биш угаасаа л шилдэг байсан залуу шүү дээ.улсын олимпиадад 1 бус удаа түрүүлж явсан

    Хариулах
  • 202.9.46.28
    2020/12/18

    Bayar hurgie amjilt, jaarhan haan bnaa

    Хариулах
  • 107.77.89.91
    2020/12/18

    Neg saihan gegeetei medee unshaad avsan chin bayrlahgyi byr uurladag ulsuud coment bicheed baigaa haragdah yum.Saihan baigaachee yun buruu baina ve amjiltand l hyrsen baharhmaar goe baina sh dee.

    Хариулах
  • 66.181.161.22
    2020/12/18

    Энэ хүүхдийг би багаас нь мэднэ миний найз хар бага наснаасаа найзалж нөхөрлөж явсан Увс аймаг Бөхмөрөн сумд төрсөн тэнд сургуульд суралцаж байсан нэг гэрт нэг хотонд өссөн хүүхэд байна худал мэдээлэл оруулсан байн

    Хариулах
    • 66.181.161.22
      2020/12/18

      88161790 холбогдоорой

    • 66.181.161.22
      2020/12/18

      Намайг Гомбожавын пүрэв хүү гэдэг найздаа амжилт хүсье чамаар бахархаж байна шүү

  • 2.75.58.84
    2020/12/18

    Бид Монглоос явсан ч монгол маань биднээс хэзээ ч явахгүй

    Хариулах
    • 202.9.46.129
      2020/12/18

      hutsaarai ter chigeeree zail

  • 66.181.191.135
    2020/12/18

    Сайн байна уу дүү минь. Ямар мундаг юм бэ.Чиний тухай сонсоод бахархахгүй байхын аргагүй.Аавынхаа нэрийг өндөрт өргөж яваа дүүдээ баярлалаа.Нэгэн сайхан цагт хамт ажиллаж аяга цайгаа хувааж ууж явсан маань саяхан мэт санагдаж их сэтгэл хөдөллөө.Сураган эмчийнхээ нэрийг сонсохоос сайхан санагдлаа.Жупар эгчийнхээ чанасан цайг мөнч их уудаг байлаа.Чи Бөхмөрөн суманд төрж Дөрвөдхан нэр авсан шүү дээ.Аавынчин жолооч Батхуяг ах нь байна сайн мэднээ..95629245 холбогдоорой.

    Хариулах
    • 202.126.89.201
      2020/12/18

      Hana torson ni hamaagui mongoliin kazak....oilgov uuu

    • 103.212.117.228
      2020/12/18

      чин сэтгэлийн үг ТА үнэн МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ байдаг хүн

  • 202.126.90.5
    2020/12/17

    Нутагтаа хамт тоглож өссөндөө. Баяр хүргэе! Мундаг байна.

    Хариулах
  • 66.181.161.41
    2020/12/17

    Сайн уу дүү мундаг том боллжээ.амжилт аүсэе. Эгч рүүнээ залнаарай увс аймаг 99459120

    Хариулах
  • 66.181.178.137
    2020/12/17

    ЭНЭ ХҮН ЯМАР ҮНДЭСТЭН БАЙХ ХАМААГҮЙ ТӨРЛӨХИЙН АВЬЯАСТАЙ НЭГ ЁСОНДОО ӨГӨГДӨЛТЭЙ ХҮН БАЙНА За тэгээд өчнөөн монгол залуучууд гадны оронд амьдарч л байна тэглээ гээд тэр хүмүүсийг буруутгаж нөгөө л тогоонд хөмөрсөн ядуу сэтгэлгээтэй байж болохгүй гадны оронд очиж өөрийгөө сорих авьяасаа нээх нь зөв шүү дээ Эсвэл эндээ ингээд 76 гишүүнээ хараагаад бүтээсэн зүйлгүй хийсэн гавьяагүй ховоо яриад өөрөө чадваргүй учир хүмүүсийг муулаад ингээд муухай монгол хүн царайлаад суух уу

    Хариулах
    • 202.179.21.243
      2020/12/20

      Тантай санал нэг байна.

    • 202.126.89.7
      2020/12/19

      яг зөв

    • 202.9.46.36
      2020/12/18

      Goe hellee

    • 202.179.21.253
      2020/12/17

      Таны саналыг дэмжиж байна

  • 66.181.161.66
    2020/12/17

    Монгол Улс Хатанбаатар хот Увс аймаг Бөхмөрөн сумд төрөж нэрийн монгол дөрвөд хүн Дөрвөдхан гэж нэр өгсөн .Тэрний түхийг би сайн мэднэ бид хамта өсөн хүүхэд казакстан хэрэгүй Монгол Улсын нэрийг мандул

    Хариулах
    • 203.91.112.127
      2020/12/18

      Дүүдээ баяр хүргэе мундаг байна дүүгээрээ бахараж байна

    • 103.212.117.228
      2020/12/18

      Үнэн шүү МОНГОЛ ХҮҮ алдараа КАЗАХ УЛСад мандуулж байна. МАНАЙХАН хаана ч нэрээ мандуулахад саадгүй

    • 202.179.21.253
      2020/12/17

      Монголынхоо нэрийг хаана явсан ч мандуулж явах хэрэгтэй

  • 66.181.161.41
    2020/12/17

    facebook hayagiin medeh hun bnu

    Хариулах
  • 139.5.219.184
    2020/12/17

    Uugan mongoldoo l huwi nemer oruulah heregtei um bgm da, ingeed l kazakuud tsaanaa uudgui shu, urvagch. Tsaanaal neg zewuun huiten

    Хариулах
    • 2.75.58.84
      2020/12/18

      Монголд тэр үед үнэгүй их сургуульд сурах ямар ч боломж байгаагүй

    • 2.72.254.35
      2020/12/17

      Yasan muuhai bodoltoi hun be ?! Bid shin urvaj yavsan humuus bish kazak hun eh orondoo busaj irsen shuu de Ta nar min bitgii muuhai bodooroi

  • 66.181.189.124
    2020/12/17

    Мундаг залуу бна, улам их амжилт хүсье, унасан газар угаасан ус нь үргэлж түшиж яваг!

    Хариулах
  • 192.82.75.8
    2020/12/17

    Казакстан улсаа хөгжүүлээрэй

    Хариулах
  • 202.126.89.46
    2020/12/17

    Aawii mini shawi Dopi ah taniar baharhaj bna shuu

    Хариулах
    • 66.181.161.41
      2020/12/17

      sain bnu facebook haygiin ogch bolohuu.

  • 66.181.191.241
    2020/12/17

    Энэ хасаг лалар монголчуудад ямарч хамаагүй.

    Хариулах
    • 202.179.21.243
      2020/12/20

      Сэтгэлийн доголтой новшоо,чи тэр Сайханбилэг мэтийн урвагчаараа бахарх

    • 103.212.118.119
      2020/12/19

      Haizmin iim munhag bodloo hay uragshaa garj oodrogoor setgej uujuu amdir

    • 66.181.161.37
      2020/12/18

      iim uzel bodoltoi mongol yaaj hogjih ve dee tsoongui toon undrstenuudiig yalgaruulj ene hasaguud mongoloochuudaas hol yavii shuu mongolchuud iim usan tolgoitoi baih bol

    • 2.75.58.84
      2020/12/18

      Чам шиг юмнуудаас болж Монгол улс хэзээ ч хөгжихгүй

    • 178.91.21.93
      2020/12/17

      Чи новч

  • 202.126.90.102
    2020/12/17

    mongol ulsdaa bas huvi nemree oruulj amidrarai

    Хариулах
  • 64.119.20.33
    2020/12/17

    Мундаг байна, Амжилт!

    Хариулах
  • 89.42.63.166
    2020/12/17

    Мундаг байна гэхдээ зарим зүйлд .... Энэ хүнийг бол ... .........

    Хариулах
  • 202.9.40.139
    2020/12/17

    Монголд төрснөөс өөр хамааралгүй болчижээ

    Хариулах
    • 202.126.90.133
      2020/12/17

      Шилжин суурьшсан казахууд тэнд сэтгэл зүрхэндээ Монголоо тээж монгол дуу байнга сонсож, монголтой холбоотой бүх зүйлийн үнэ цэн хэд дахин их болж зун амралтаар АНУ явснаар Монгол явах минь гэж боддог

  • 202.55.188.106
    2020/12/17

    Нутаг нэгт мундаг дүүдээ амжилт хүсье

    Хариулах
  • 202.126.89.38
    2020/12/17

    Мундаг байна

    Хариулах
    • 66.181.161.85
      2020/12/17

      Mundag duudee ulam ih amjilt husie