Монгол Улсад 2021 оны эхний улиралд вакцин оруулж ирэх боломж бүрджээ

Админ
2020/12/21

“KOBAKC”  хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нийлүүлэх вакциныг 2021 оны эхний улиралд оруулж ирэхээр талууд ярилцлаа гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдэгдлээ.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Суурин төлөөлөгч Сергей Диордицаг өнөөдөр хүлээн авч уулзсан байна.

Уулзалтаар Ковид-19 вирусын цар тахлын байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар санал солилцжээ.

Энэ үеэр Засгийн газар ДЭМБ-ын зөвшөөрсөн, чанартай вакциныг хурдан оруулж ирэх зорилготой байгааг онцлон ярьсан байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх КОВИД-19 цар тахлын үеийн нөхцөл байдлыг даван туулах чиглэлээр НҮБ, ялангуяа Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсад тусламж, дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлж байгаа явдалд талархал илэрхийлж,  цар тахалтай тэмцэх, халдварын тархалтыг хяналтад авах чиглэлээр өгч буй мэргэжил, арга зүйн зөвлөгөө нь чухал ач холбогдолтой болохыг тодотгон хэлжээ.

Мөн Суурин төлөөлөгч С.Диордица олон улсад хөгжүүлж буй зарим вакцины явцын талаар мэдээлэл өгсөн байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна