ЗГ: Улаанбаатарт 14 хоног хатуу хөл хорио тогтоохоор болжээ

Админ
2020/12/21

Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.12.21/ хуралдлаа. Хуралдаанаар Улаанбаатар хотод 14 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоох саналыг гаргасан байна. Тодруулбал, ирэх пүрэв /2020.12.24/ гарагаас 2021 оны нэгдүгээр сарын 06-ний өдрийг хүртэл хатуу хөл хорио тогтоох саналаа Засгийн газарт хүргүүллээ.

Тэгвэл Засгийн газар өнөөдөр 15:00 цагт ээлжит бусаар хуралдаж, хөл хориог 14 хоног тогтоох Улсын Онцгой комиссын шийдвэрийг дэмжсэн байна. Ингэснээр ирэх пүрэв гарагаас эхэлж Улаанбаатар хатуу хөл хорионд шилжихээр болов. Энэ талаар Засгийн газраас 16:00 цагт мэдээлэл өгөх юм.

Мэдээллийн дэлгэрэнгүйг эргэн мэдээллэх болно.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна