Зөвшөөрөгдсөн 15 салбарын үйл ажиллагааг ХЭВИЙН явуулна

Админ
2020/12/21

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.12.21/ боллоо. Хуралдаанаар Улаанбаатарт 14 хоногийн хугацаатай хөл хорио тогтоох Улсын Онцгой комиссын саналыг баталгаажуулсан юм.

Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар, "Хатуу хөл хориог 23-ний өдрийн 06:00 цагаас ирэх оны нэгдүгээр сарын 06-ний 06:00 цаг хүртэл тогтоох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гарлаа. Өөрөөр хэлбэл, ирэх лхагва гарагаас эхэлж, хатуу хөл хориог тогтооно. Нэгдүгээрт бид иргэдийн эрүүл мэндийг хамгаалах ёстой. Голомтыг хумиж, тархалтыг таслан зогсоохоор ажиллаж байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүрэгт голомтолж гарсан тохиолдол өдөрт 20-30 хүнээр нэмэгдэж байна. Зарим хүн нь 11-15-ны хооронд эмнэлэгт хэвтээд гарсан хүмүүсээс халдвар илэрч байна. Энэ нь иргэдийн дунд тархсан гэсэн үг. Тиймээс хөл хорио тогтоох шаардлагатай болоод байна" гэв.

Мөн "Эрчим хүч, дулаан, сайжруулсан шахмал түлшээр хангах үйл ажиллагаа, хүнсний бүтээгдэхүүний түгээлт тээвэрлэлт, малын өвс тэжээл, нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ. эрүүл мэндийн байгууллага, банкны үйл ажиллагаа, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тусгайлсан үүрэг бүхий байгууллага, шүүх прокурор, нотариати, төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг зөвшөөрнө. Хүүхэд хамгааллын байр, буян оршуулгын зэрэг 15 салбарын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохгүй. Бусад байгууллагын үйл ажиллагааг бүрэн зогсоох болно" гэсэн юм.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна