Т.Мөнхсайхан: БЗД-н эмнэлэгт халдвар хэрхэн дэгдсэн талаар судалж байна

Админ
2020/12/21

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.12.21/ болов. 

Хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт арванхоёрдугаар сарын 16-нд анх халдвар илэрсэн. Өнөөдрийн байдлаар тус голомтод 62 батлагдсан тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 35 нь арванхоёрдугаар сарын 11-16-ны хооронд хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн, 12 нь эрүүл мэндийн ажилтан, найман сахиур, гэр бүлийн есөн хүнээс илэрсэн.

Халдвар хэрхэн дэгдсэн талаар судалж байна. Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийг өөр эмнэлэгт шилжүүлэх, ажилтнуудыг тусгаарлах ажил хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар, нийт 248 хэвтэж буй өвчтөн, эмнэлгийн ажилтан тусгаарлалтад байна гэв.

 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна