Маргаашнаас нийслэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ


Засгийн газрын хуралдаанаар 2020 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотод 14 хоногийн хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэлээ. Улаанбаатар хотод хатуу хөл хорионы үед нийт 15 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлалт тогтоохгүй. 

Үүнд: 

-Эрчим хүч, дулаан, сайжруулсан шахмал түлшээр хангах

-Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт

-Газрын тосны түгээлт

-Малын өвс тэжээлийн түгээлт, тээвэрлэлт

-Улсын онц чухал объект, тээвэрлэлт

-Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ

-Хот суурин, усан хангамж

-Эрүүл мэнд, эмийн сан, байгууллага

-Банкны үйл ажиллагаа

-Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо шуудан

-Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага

-Хууль тогтоох байгууллага, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа

-Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа /Улаанбаатар хотын төрийн захиргааны байгууллагын албан хаагчдын 10-15 хувийг ажиллуулах юм байна. 

Түүнчлэн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт 280 эмч, эмнэлгийн ажилтан, иргэд тусгаарлагдан эмчлүүлж байгаа. Хатуу хөл хорионы үед голомтыг тогтооно гэж мэдэгдсэн бол Шадар сайд Я.Содбаатар ХӨСҮТ дээр халдвар гарсан нь үнэн. Цаашдаа энэ төвийн халдвар хамгааллын дэглэм алдагдахыг таслан зогсооно. 

Мөн эм, эмнэлгийн хэрэгслийн устгалтай холбоотой олон асуудал байна. Түүнчлэн вакциныг шинэ оны эхний улиралд багтаан оруулж ирнэ. Дэлхий нийтээр вакцинжуулалт бол хүн амын эрүүл мэндийг хамгаалах гол хэрэгсэл, гэлээ. 

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, хөл хорионы үед тээврийн хэрэгсэл өмнө нь олгосон зөвшөөрлийн кодоор явуулна. Мөн үүн дээр хүүхэд хамгааллын байгууллага, зарим төрийн байгууллагын ажилтнуудад код олгоно. Нэг автобусанд 12-15 иргэн тээвэрлэх боломжтой гэсэн юм.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна