Бага, дунд ангийн сурагчдад зориулсан теле хичээл өнөөдөр эхэлнэ

Админ
2021/01/04

Монголын телевизүүдийн холбоотой хамтран энэ оны нэгдүгээр сарын 4-ний өдрөөс бага, дунд ангийн сурагчдад зориулсан “Теле хичээл контент” -ийг эхлүүлэхээр болжээ. Сургуулийн өмнөх боловсролын хичээл энэ сарын 8-нд эхэлнэ.

“Теле хичээл контент” нь нэгдүгээр улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааны агуулгыг сэргээн сануулах, бататгахад хүүхэд, багачууд, эцэг эхчүүдэд туслах, багшид дэмжлэг үзүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл, агуулга, арга зүйн уялдаа холбоо бүхий сэдэв, хичээлүүд болон анги хоорондын агуулгын залгамж холбоо бүхий хамтын хичээлээр сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварыг дэмжин хөгжүүлнэ.

Мөн эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамтран ажиллаж хүүхдийнхээ мэдлэг, ур чадварыг бататгаж, өдрийн тодорхой цаг хугацааг хүүхдийнхээ хөгжилд зориулж, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна