Я.Содбаатар: Хөл хориог тав хоногоор сунгах шийдвэрийг иргэдийн саналын дагуу гаргасан

Админ
2021/01/05

З. Уран

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, цаг үеийн асуудлаар хэд хэдэн шийдвэр гаргалаа. Энэ талаар УОК-ын дарга Я.Содбаатар, Мэргэжлийн 11-н байгууллагын гаргасан эрсдэлийн үнэлгээ, бусад төрийн байгууллагын саналд үндэслэн хатуу хөл хориог нэгдүгээр сарын 11-нийг хүртэл сунгах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулсан.

 Ингээд хатуу хөл хориог энэ сарын 11-ний өдөр хүртэл сунгаж, худалдаа үйлдвэр, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг нээхээр шийдвэрлэлээ хэмээв. Мөн “Иргэдийн дунд санал асуулга” явуулахад 3600 иргэний 70 хувь нь хөл хориог сулруулах нь зүйтэй гэсэн бол 30 хувь нь хатуу хөл хориог сунгах нь зүйтэй гэж саналаа өгсөн. Гэхдээ нөхцөл байдал бидний төлөвлөсний дагуу явахгүй, халдварын тархалт эрчимжвэл дахин хатуу хөл хорионы дэглэмд шилжихийг үгүйсгэхгүй” гэж мэдэгдсэн юм.

Түүнчлэн цар тахлын үед хууль дүрэм зөрчсөн гэж үзэж болохуйц асуудлуудаар хуулийн байгууллагад хандаж байгаа гээд хамгийн сүүлд БЗД-ийн эмнэлэгт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан цагдаагийн байгууллагад хандсан хэмээн хэлсэн.“Хувьчлагдсан хувийн эмнэлэг халдвар хамгааллын дэглэмийг сахиагүй. 

Мөн зарим нэг иргэдийг бүртгэлд оруулаагүйн улмаас голомт бид нарын тооцсон хугацаанд хумигдахгүй байх, халдвартай иргэд нийтийн дунд явж байж болох нөхцөл байдал үүссэн учир шалгалт оруулахаар цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллагаас надад өгсөн мэдээллээр хэрэг үүсгэн ажиллаж байна. Энэ асуудал шийдэгдэх байх. 

Мөн Энхсаран сувиллын асуудалтай холбогдуулан цагдаагийн байгууллагад хүсэлтээ явуулсан. Энхсаран сувилалд халдвар хамгааллын дэглэм алдагдсан, зарим нэг хүмүүсийн албан тушаалтай холбоотойгоор АТГ-т хэрэг нь хоёр хуваагдаад явж байна. Ойрын үед шүүх, прокурорын шатанд шилжих байх” гэлээ. 

Түүнчлэн Засгийн газар нэгдүгээр улиралд багтаан эхний вакцинжуулалтыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Монгол Улсад гурав, дөрвөн чиглэлээр энэ оны нэгдүгээр улиралд вакцин оруулж ирэн, вакцинжуулалтыг эхлүүлэхээр тооцоолсон гэсэн үг. Мөн энэ жил бүх нийтээр сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргажээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна