Хакүхо М.Даваажаргал “Ковид-19”-ийн халдвар авчээ

Админ
2021/01/06

Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооноос өчигдөр сумогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал “Ковид-19”-ийн халдвар авсныг мэдэгдлээ. Одоогийн байдлаар үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. 

Хакүхо М.Даваажаргал өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын башёд барилдах боломжгүй гэдгээ мэдэгсэнээр 17 удаа дараалан барилдаанаа алгассан тохиолдол болсон. 

Тиймээс Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооноос түүнд хатуу анхааруулга өгч, хэрэв энэ нэгдүгээр сарын башёг алгасвал зодог тайлах магадлалтай байсан юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна