Тэг зогсолт хийхгүй, хөл хориог сунгаж чангатгана

Админ
2021/01/07

Засгийн газраас тэг зогсолт хийхгүйгээр, хөл хориог сунгаж, чангатгахаар төлөвлөжээ.

Энэ хүрээнд нэгдсэн нэг журмаар нийслэлийн өрх бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулах бөгөөд цагдаа нарын хяналтыг сайжруулж, иргэдийг гадуур чөлөөтэй явуулахгүй, зөвхөн хүнс авах зорилгоор гадагш гаргаж, хатуу хяналт тогтоон, хөл хориог ирэх хоёрдугаар сарын 1-нийг хүртэл сунгаж болзошгүй талаар тун удахгүй мэдээлэл хийх ажээ.

ЭМЯ-ны ээлжит мэдээллээр тэг зогсолт хийх тухай санал гаргаагүйгээ мэдэгджээ. Тус яамны нийгмийн эрүүл мэндийн газрын дарга  Д.Нарангэрэл мэдээлэхдээ "Хуулийн дагуу 17 байгууллагын төлөөлөл эрсдэлийн үнэлгээ хийж, түүний дараа Эрүүл мэндийн яам саналаа Засгийн газарт хүргэдэг бол ерөнхий бүх арга хэмжээг ХӨСҮТ хариуцан гүйцэтгэдэг" хэмээн мэдээлсэн юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна