НЭМГ: Эрсдэлээс хамгаалж дэглэмээ сахиарай

Админ
2021/01/08

Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн ачааллаас үзэхэд, хүүхдийн 1123 орон дээр 115 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Шинээр хэвтсэн өвчтөний 17 буюу 22.4 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд байгаагаас 100 хувь нь хүүхдүүд бол хүнд өвчтэй хүмүүсийн 10.3 хувийг амьсгалын замын өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаа аж. 

Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдвар, “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс эцэг, эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэж хэвших, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөлөө.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна