Орон нутагт очсон иргэдийн халдвар сөрөг гарлаа

Админ
2021/01/08

“Ачтан-Элит” эмнэлэгт халдвар гарсантай холбогдуулан 14 хоногийн хугацаанд тухайн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдэд сэрэмжлүүлэг өгч, шинжилгээ авсан. 

Тодруулбал, арванхоёрдугаар сарын 15-наас хойш энэ оны нэгдүгээр сарын 5-ны хооронд тус эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байгаа билээ. Мөн тус эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймаг руу явсан гэх мэдээллийн мөрөөр тэдгээр иргэдийг хяналтанд авч шинжилгээ хийсэн ч халдвар илрээгүй гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна