​ Хамгийн түгээмэл хэрэглэгддэг таван төрлийн кофе

Админ
2021/01/09

1.Эспрессо (espresso)

Эспрессо бол бараан хүрэн болтол нь шарсан анхилуун үнэртэй үрийг тусгай эспрессо машинд өндөр даралтаар найруулж гаргасан хүчтэй хар кофе юм. Сайн болсон эспрессо кофе нь гадарга дээрээ алтлаг хүрэн өнгийн хөөслөг нимгэн өрөмтэй болсон байдаг. 

Хэрвээ энэ өрөм нь сайн бүрэлдсэн бол элсэн чихэр нэмэхэд хэдэн секунд хөвж байгаад алгуур доошилж уусдаг. Эспрессо нь каппучино зэрэг олон төрлийн кофены суурь болдог ч жинхэнэ кофенд дурлагчид чихэрнээс өөр зүйл нэмэхийг эсэргүүцдэг.

Хэрхэн хэрэглэх:
Эспрессог яг байгаагаар нь эсвэл цайны халбагаар бага зэрэг чихэр нэмж ууна. Ус багатай, маш хүчтэй тул бага хэмжээгээр уудаг. Ус нэмж арвижуулбал гол ялгаа болсон хүчтэй амт нь мэдэгдэхгүй.

2.Каппучино (сappuccino)

Хамгийн түгээмэл кофены төрөл. Жинхэнэ каппучино тэнцүү хэмжээний эспрессо, хөөрүүлсэн сүү, сүүний хөөснөөс бүрддэг. Найрлага нь ийм тул түүнийг амттаны оронд ч хэрэглэж болно.

Хэрхэн хэрэглэх:
Ихэнхдээ каппучиногийн хөөсөн дээр чихэргүй какаоны нунтаг эсвэл хар шоколадны үйрмэг нэмдэг.

3.Американо (аmericano)

Энэ нь нэг аяга халуун усанд нэг татах хэмжээний эспрессо нэмснийг хэлдэг. Нэр нь анх Италиас Америкт дэлгэрэхэд, америкчууд шингэлж уудаг байсныг нь ингэж шоглож өгсөн нэр.

Хэрхэн хэрэглэх:
Хүмүүс сүү, чихэр нэмж уудаг бол мэргэжилтнүүд эспрессогийн амтыг мэдрэхийн тулд сүүг аль болох бага хийхийг зөвлөдөг. Нэг их элдэв зүйлтэй холиод байдаггүй ч зун цагт мөстэй уух нь тохиромжтой.

4.Каффе латте (сaffe Latte)

Энэ бол нэг татах хэмжээний эспрессо дээр гурав дахин их хэмжээтэй хөөрүүлсэн сүү нэмсэн хувилбар.

Хэрхэн хэрэглэх:
Чихэр нэмж уухад гайхалтай амттай болно. Нарийн боов, бялуу эсвэл шинэхэн Итали талхтай хамт хэрэглэвэл сайхан өглөөний цай болж хувирна.

5.Мокачино (Mochachino)

Энэ бол каппучино эсвэл каффе латте дээр шоколадны сироп, нунтаг зэргийг нэмж гаргасан хувилбар. Бэлтгэдэг янз бүрийн хувилбарууд байдаг тул кофе шопоосоо хэрхэн бэлтгэдгийг нь урьдчилан асууж болно.
Хэрхэн хэрэглэх:
Какаоны нунтаг, шоколадны үйрмэг нэмж ууна.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.