СБД-ийн ЭМТ-д PCR шинжилгээний лабораторийг шинээр байгууллаа

Админ
2021/01/11

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өчигдөр СБД-ийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, шинэ лабораторийн үйл ажиллагаа, тус төвийн тусламж үйлчилгээний бэлэн байдал, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, эмч, ажилтнуудын аюулгүй байдлыг  хэрхэн хангаж  байгаа зэрэг нөхцөл байдалтай танилцлаа.

Энэ хүрээнд эрүүл мэндийн сайдын тушаалаар Сүхбаатар дүүрэгт PCR шинжилгээний лаборатори ашиглалтад орлоо. Ингэснээр тус төв нь дүүргийнхээ ард, иргэдэд шаардлагатай үед цаг алдалгүй, шуурхай шинжилгээ хийх боломж бүрдэж байгаа аж.

Энэ үеэрээ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ “СБД-ийн ЭМТ-ийн шинээр ашиглалтад орсон молекул биологийн лаборатори нь өдөртөө 1100-1500 хүнд PCR шинжилгээ хийх хүчин чадалтай учраас дүүргийнхээ иргэдэд шинжилгээ хийж, ачааллаас хуваалцах боломжтой болж байна. гэлээ




0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна