Месси Ла Лигийн шинэ дээд амжилтыг тогтоожээ

Админ
2021/01/12

Испанийн “Барселона” багийн аргентин довтлогч Лионель Месси ээлжит шинэ дээд амжилтаа тогтоосон байна. Каталоны багийн од Испанийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд 15 улирал дараалан 10-аас дээш гоол оруулсан анхны тоглогч боллоо. “Гранада” багийн эсрэг тоглолтод Месси амжилтыг эвджээ.

Өнгөрсөн бямба гарагт болсон Ла Лигийн ээлжит тойргийн тоглотын үеэр тэрбээр хоёр гоол оруулав. “Барса” 18 дугаар тойрогт “Гранада” багийн талбайд зочлон тоглож 4:0-ийн харьцаагаар өрсөлдөгчөө бут ниргэсэн аж. 

Аргентин довтлогч энэ улиралд нийтдээ 11 гоол оруулаад байгаа юм. “Барселона” баг өрсөлдөгчөө хожиж гурван оноо авснаар 34 оноотой болж Ла Лигийн гуравдугаар байрт ороод ирлээ. Харин заналт дайсан “Реал Мадрид” 37 оноотой, хоёрт явж буй.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна