Роналду 759 дэхь гоолоо орууллаа

Админ
2021/01/12

Португалын шигшээ, Италийн “Ювентус” багийн довтлогч Криштиану Роналду Италийн АШТ-ий 17 дугаар тойрогт “Сассуоло” багийн хаалганд гоол оруулснаар хөлбөмбөгийн түүхэн дэх дээд амжилттэй зэрэгцлээ.

Тэрээр улсынхаа шигшээ баг болон аварга шалгаруулах албан ёсны тэмцээнд 759 гоол оруулж Австри, Чехословакийн довтлогч асан Йозеф Бицаны тогтоосон дээд амжилттай зэрэгцсэн байна. Тэдний ард хөлбөмбөгийн хаан домогт Пеле 757 гоол оруулсан амжилтаар бичигддэг аж. Пеле хэдийгээр 1000 гаруй гоол оруулсан гэдэг ч зарим нь мужийн АШТ-д оруулсан тул тооцогддогүй. 

Түүнчлэн RSSSF-ын гаргасан судалгаагаар Й.Бицан 805, Бразилийн шигшээгийн довтлогч асан Ромарио 772, Пеле 767 гоол оруулсан гэж тооцдог байна. Роналду энэ улиралд 15 дахь гоолоо оруулж байна. Ингэснээр тэрбээр Европын “Топ-5” лигт 15 улирал дараалан 15-аас дээш гоол оруулсан бас нэгэн дээд амжилтын эзэн боллоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна