БГД-ийн 5, 6-р хорооны шинжилгээгээр 10 хүнээс халдвар илэрчээ

Админ
2021/01/12

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэлээ. 

Нийт 15849 сорьцод шинжилгээ хийхэд 14 хүнээс Сovid-19 халдвар илэрчээ. Эдгээр тохиолдлууд нь Улаанбаатарт бүртгэгдсэн байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

Улаанбаатарт бүртгэгдсэн 14 тохиолдлоос, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны хоёр гэр бүлийн есөн хүн, Баянгол дүүргийн зургадугаар хорооноос нэг гэр бүлийн гурван хүн, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой гэр бүлийн дамжсан халдвараас нэг хүн, ИНЕГ-ын ажилтны ойрын хавьтлын нэг хүнээс халдвар илэрсэн. Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 630 боллоо. Сүүлийн 24 цагт орон нутагт халдвар бүртгэгдээгүй, Сэлэнгэ аймагт батлагдсан 7 тохиолдол эдгэсэн.

Мөн "Сүүлийн батлагдсан тохиолдол, голомттой холбоотойгоор ойрын хавьтал 39-өөр нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар нийт 986 хүн ойрын хавьтал гэж бүртгэгдэн, хяналтад байна. Хоёрдогч хавьтал 54 хүнээр нэмэгдэж, нийт тоо 2198 боллоо. Баянгол дүүргийн 5, 6-р хороонд голомтын илрүүлэг, шинжилгээ хийгдсэн. Нийтдээ 21176 хүн шинжилгээнд хамруулахад 10 хүнээс коронавирус илэрсэн. 

Эдгээр тохиолдол өмнө нь халдвар бүртгэгдсэн орон сууц, орцны хүмүүс байна.  Шинжилгээ үргэлжилжилж байна. Нөхцөл байдлаас харахад хавьтал болсон хүмүүсийн 80-аад хувь нь халдварт өртөж байна. 

Одоогоор бүртгэгдсэн халдварын хамт олон, байгууллагаас халдвар авсан тохиолдол 20 хувийг эзэлж байна. Гэр бүлийн хүрээнд халдвар тархах эрсдэл өндөр байна. Мөн зохион байгуулалттай арга хэмжээнд очсон хүмүүс халдвар авч, тарааж байна. Үүнийг хүн бүр анхаарах хэрэгтэй" гэж анхаарууллаа. 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.