“Насны хишиг”, “Эхийн алдар”-ын мөнгийг ирэх сард олгоно

Админ
2021/01/13

“Насны хишиг” болон “Эхийн алдар” одонтой ээжүүдэд олгодог тэтгэмжийг ирэх сарын 10-аас олгохоор товложээ. Иргэдийн тэтгэмж авах хүсэлтийг цахимаар бүртгэж, дансаар нь олгох юм. Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэдэгдсэнээр ахмад настан болон одонтой ээжүүд И-халамж цахим сайтад арилжааны банкууд дахь харилцах дансаа бүртгүүлэх шаардлагатай аж. 

Тодруулбал, иргэд халамж үйлчилгээний төвүүдэд заавал өөрийн биеэр очих албагүй, И халамж.мн сайт руу орж, цахимаар нэр, регистрийн дугаараа бүртгүүлж, тэтгэмж авах банкны нэрээ бичээд хүсэлтээ гаргах аж. Түүнчлэн ээжүүдийг бүртгэлээ сар шинийн баяраас өмнө хийх шаардлагатайг анхаарууллаа.


1
0
0
3
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна