Ерөнхийлөгчийн амласан оффшорын орлогыг АТГ яалаа гэж нотлох юм бэ

Админ
2021/01/13

У.ОРГИЛМАА

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 8ны өдөр оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх тухай УИХ ын тогтоолын төслийг УИХ ын даргад өргөн барьсанЭнэ бол түүний урт удаан хугацааны хөдөлмөрийн үр шим юмТэрбээр 2019 оны наймдугаар сарын эхээр АНУд айлчлах үеэрээ тухайн үед тус улсын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурорын алба хашиж байсан Уилльям Барртай мөн тэр үед Монгол Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Б.Жаргалсайханы хамт уулзсан

Энэ үеэр АНУ-ын талаас НҮБ-ын авлигын эсрэг конвенцийн “тодорхой заалтын хүрээнд” оффшор дансан дахь мөнгөавлигын мөнгөөр худалдан авсан АНУ дахь үл хөдлөххөдлөх хөрөнгийг Монголын талд шилжүүлэхямар хөрөнгөөр хаана байгааг илрүүлэх тухай хүсэлт тавьсан байдагТухайн үед Ерөнхийлөгч Салхитын мөнгөний ордын асуудлаар авлигын хэрэгт шалгагдаж байсан гэх 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлэх зарлига гаргасан байсан.

Зарлиг гарсан тэр өдөр нь Салхитын мөнгөний ордын асуудлаар авлигын хэрэгт шалгагдаж байх үедээ нас барсан шүүгч эмэгтэйн хүүЗахиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан С.Төмөрбат гэр бүлийн хамт Сэлэнгэ аймаг дахь Алтанбулагийн боомтоор хил давжулмаар их хэмжээний доллар авч явж байгаад АНУ-ын хил дээр саатуулагдсан байвГэхдээ яг айлчлал болсон тэрхүү долоо хоногт АТГ-аас “АНУын хуулийн байгууллага шүүгч асан С.Төмөрбатыг эрүүгийн хэрэгт татаагүйсэжигтнээр саатуулсан” гэсэн тайлбарыг өгч байвИйм сонин цаг мөчид Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын хуулийн байгууллагад уг хүсэлтийг тавьсан байдаг. 

Энэ т ухайгаа 2020 оны есдүгээр сарын 28-ны өдөр баруун бүсийн долоон аймгийн иргэдтэй уулзалт хийх үеэр ярихдаа “Би АНУ-д ажиллахдаа Монгол Улсын Ерөнхий прокурорыг дагуулж очоод АНУ-ын Ерөнхий прокурортой уулзуулаад хоёр улсын хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ асуудал хуулийн дагуу зохицуулагдаж явдаг учраас жаахан цаг үрээд байгаа тал бий. Чамлалтгүй мөнгө орж ирж байгаа. Удахгүй энэ тал дээр сайхан мэдээ дуулгана гэж бодож байна, итгээрэй” гэсэн байдгийг бүх бичлэгээр нотолж болно.

 Тэр үнэхээр хэлсэндээ хүрч буй бололтой. Ердөө гурван сар гаруйхны дараа дахиад өнөөх оффшор бүсээс оруулж ирж буй мөнгөнийхөө тухай дуулиан дэгдээлээ. УИХ-д тогтоолын төсөл өргөн барьсныхаа маргааш нь МҮОНТ-ээр мэдэгдэв. Харин олон нийтэд хүлээлт үүсгэж, зарим нэгний дургүйг хүргэж, тодорхой хууль дүрмийг ч зөрчин байж ийнхүү мэдэгдэл хийхдээ УИХ-д өргөн барьсан тогтоолын төслийн хамгийн оргил хэсэг нь “Оффшор бүсээс ямар хэмжээний мөнгө орж ирсэн, тэр нь хаана байгааг хэлсэнгүй.

 Харин УИХ-д өргөн барьсан тогтоолын төсөлд нь “Өрх бүрд нэг сая төгрөгийг, үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, с огт ууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгож, санхүүжилтийг оффшор бүсээс татагдан орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэнэ. Ингэхдээ оффшор бүсээс орж ирсэн мөнгөн хөрөнгийг Монгол банканд төрийн сангийн тусгай данс нээн байршуулахаар заасан байна. 

Тэгмэгц Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Төрийн санд нэг ч төгрөг орж ирээгүй гэж “хашхирлаа”. Үнэн. Орж ирээгүй. Ер нь Төрийн санд орж ирэхгүй л дээ. Монголбанкинд “тусгай сан нээх” юм байна шүү дээ. Тэнд байршуулах гэнэ. Ерөнхийлөгч бол “Монголбанкны данс руу оруулах тухай тогтоолын төсөл өргөн барьчихлаа. Улсын төсөвт орохгүй. Сангийн яам руу ороод ирвэл төсвийн алдагдлыг хаах гээд байна шүү дээ. Байнга л тийм ажил хийдэг” гэж зурагтаар хэлсэн. Харин бидний мэдэх хуулийн заалтаар бол тухайн мөнгөний хууль ёсных уу, хууль бус уу гэдгийг эхлээд тогтоох учиртай. Шүүх тогтооно. Хууль бус мөнгө байвал Шүүхийн шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр биелүүлэх газар хураах учиртай баймаар.

 Ерөнхийлөгчийн дараагийн сонирхолтой хариулт нь “Тэр сандраад байгаа хүмүүс дансан дахь нуусан мөнгөө үзэхээр тэр мөнгө нь байгаад байгаа болохоор тэгж яриад байгаа байх л даа. Жишээ нь, чи нууц мөнгөтэй байлаа гэж бодъё. Ерөнхийлөгч оффшор бүсээс мөнгө оруулж ирлээ гэхээр дансаа шалгахаар мөнгө нь байж байвал орж ирээгүй байна шүү дээ л гээд байгаа байх. Хамгийн их сандарч байгаа хүмүүс тийм мөнгөтэй холбоотой болов уу гэж бодож байна” гэсэн. Үүгээрээ тодорхойгүй мэдээлэл хийж айдас хүйдэс бий болгох гэж оролдсон ч байж болох юм. Энэ бол “Эв нэгдлийг илэрхийлэгчийн” баримталдаг зарчим, ажлын арга барил биш л дээ. 

Тэр өөрийгөө “мөрдөгч” гэж бодоод эхэлсэн бололтой. Харин өөрт нь нэр холбож бичдэг оффшорын тухайд “Би бизнесийн салбараас улс төрд орж ирсэн, мөнгийг хадгалахын эсрэг байдаг хүн. Мөнгийг байнга эргэлтэд оруулж байх ёстой гэж боддог. Хоёрдугаарт, би өөрөө ч сайн ойлгохгүй нэг схемийг сүүлийн арваад жил ярьж байна. Үүнийг яриад байгаа хүмүүс тэр орлогыг тодорхойлох юм бол өөрсдөө аваарай л гэж хэлж байгаа” гэв. Дөрвөн жилийн өмнө УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан яг ийм тайлбар өгч билээ. Тэрбээр “Бизнесмэн хүн тэгээд мөнгөө оффшорт хадгалаад байж байх уу.

 Би тэнэг хүн л мөнгө хадгалдаг гэж ойлгодог” гэж билээ. Өөрөөр хэлбэл бизнес хийж байгаа хүн мөнгөө хадгалбал тэнэг хэрэг. Харин ард түмэн орлогоосоо хуримтлал үүсгээд сургалтын төлбөр, эрүүл мэнд, орон сууцанд зарцуулах нь эрүүл үзэгдэл гэсэн тайлбар. Гэтэл зээлийн төлөлтөөр оффшор дансанд нь орж буй Б.Дэлгэрсайханы мөнгө “хууль ёсных”, харин оффшор дансан дахь мөнгөө хууль ёсных гэдгээ тайлбарлаж чадаагүй иргэн Б.Даваанямын мөнгө асуудалтай учраас мөнгө нь реклам болоод эзэн нь шоронд байгаа бололтой гэж ойлгогдож байна.

 Мөн АТГаас өмнө нь хүснэгт, жагсаалтаар үзүүлж байсан оффшор данстай нэр холбогдсон улс төрийн болон төрийн албан хаагчдын хувьд ихэнх нь “цалингийн данс эзэмшдэг, хувьцаа шилжүүлсэн” гэсэн тайлбар өгсөн байдаг. Үүнээс гадна эмчилгээний болон сургалтын зардалд оффшор бүс дэх данснаас мөнгө гуйвуулж хэрэглэсэн бүхэн “оффшорчин” болж нийгэм дадлагдаж “хөрөнгөө” хураалгаж өрх бүрт тараалгах уу? Энэ талаараа орон даяар мэдээлэл хийх үеэрээ тайлбарлах ёстой байсан.

 Өнөөх өөрсдөө оффшор дахь хөрөнгөө мэдүүлэх “49 хоногийн тэнсэн”-гийн тухайд АТГ тайлбар хийхдээ “Оффшор бүстэй холбоотой ашиг сонирхлын зөрчлийн хуульд өөрчлөлт оруулахдаа эмчлүүлэх, суралцахаас бусад байдлаар хөдлөх, үл хөдлөх хөрөнгө эзэмшихгүй, данс нээхгүй, компани байгуулахгүй, албан ажлын шаардлагаар биш бол хэрэгжүүлэхгүй гэж заасан байгаа. Энэ нь оффшор бүсэд ямар эх үүсвэртэй, хэдэн төгрөгийг хэн эзэмшиж байгаа нь хамаагүй. 

Данс эзэмшиж байгаа нь ил болбол албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болно гэсэн. Энэ хуулийн зохицуулалтын хүрээнд УИХ-ын гишүүн зэрэг хэд хэдэн хүн хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлсэн байгаа, дансаа хаалгасан, компаниа татан буулгасан гэх мэтийг заасан” гэсэн. Мөн 2019 оны нэгдүгээр сарын эхээр АТГ “Нийт энэ бүсэд байсан 74.9 сая ам.доллар Монгол Улсад орж ирсэн, эдийн засгийн эргэлтэд орсон байдаг. 

Үүний 68 сая ам.доллар нь бэлэн мөнгө, 6.3 сая ам.доллар нь хөдлөх хөрөнгө байсан. Үүнээс гадна олон нийтийн дунд оффшор бүсэд байгаа бүх хөрөнгө хууль бус гэсэн өрөөсгөл ойлголт байгаа юм. Оффшор бүс гэдэг нь өөрөө татварын таатай орчинтой. Энд шударгаар хөдөлмөрлөж олс он мөнгөө хадгалуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Гэвч энэ бүс нутгийн таатай орчинг ашиглаад гэмт хэргийн замаар хууль бусаар олсон хөрөнгөө хадгалуулж байгааг илрүүлэх, буцаан авах нь энэхүү санаачилгын гол зорилго юм.

 Мөн дээр дурдсан төрийн санд оффшор бүсээс орж ирсэн 74.9 сая ам.долларын 4.3 сая нь мөрдөн байцаалтын шатанд орж ирсэн байсан гэж мэдэгдсэн. Энэ тоо анзаараад байхад хэлбэлзээд л байдаг. Одоо Ерөнхийлөгчийн “ оффшор бүсээс оруулж ирсэн” гэх тодорхой дүнгүй ч их хэмжээний, олдвол өрх бүрт тараах ёстой тэр долларын эрэлд АТГ гарч, олон нийтэд мэдээлэл хийх шахалтад ороод байна. Шоу гэхэд томдож гүтгэлэг гэхэд багадах энэ болчимгүй үзэгдлээ зогсоож буурь суурьтайгаар албаа хаагаасай гэж Ерөнхийлөгчөөс хүсэх байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна