Саудын Араб-д цас оржээ

Админ
2021/01/13

Саудын Арабын иргэд байгаль, цаг агаарын онц сонин үзэгдлийн гэрч боллоо.  

Тус улсын цаг уурын мэдээгээр үргэлжилсэн бороо орж байснаа нийт нутгаар агаарын температур хасах руу шилжиж  цас орж эхэлсэн. Элсэн манхан, цөл бүхэлдээ цасаар хучигдсан, ойрын өдрүүдэд үргэлжилсэн бороо нийт нутгаар орно хэмээн мэдээлсэн байна. 

Мөн олон нийтийн сүлжээгээр байгалийн энэ сонин үзэгдлийн зураг хөвөрч эхэлжээ.

Саудын Араб нь зундаа 50-иас дээш градус халдаг бол нэгдүгээр сард дунджаар 8-20 градус халуун, Улаан тэнгисийн эрэг орчимд 20-30 градус халуун байдаг газар юм. Өвөлдөө нутгийн баруун зүгийн Жизан хотод хааяа цас ордог ч энэ тун ховор үзэгдэл аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна