Т.Батбаяр гуайг ходоодны хагалгаанд оруулахаар болжээ

Админ
2021/01/13

Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын иргэн Т.Батбаяр ходоодны хавдар оноштой ХӨСҮТ-д эмчлүүлэхээр ирсэн ч гурван сая төгрөгггүйн улмаас нутаг буцсан юм. 

УИХ-ын гишүүн, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал асан Ж.Чинбүрэн Т.Батбаяр гуай руу холбогдон “Сонгдо” эмнэлэгт 12-р сарын 31-ний өдөр үзүүлсэн шинжилгээний хариунаас дүгнэлт хийж үзэхэд “Ходоод тайрах хагалгаанд оруулах боломжтой” байна гэсэн дүгнэлт гарган яаралтай ирж хагалгаанд орохыг зөвшөөрчээ. 

Энэ дагуу Т.Батбаяр энэ бүтэн сайн өдөр Улаанбаатар хот руу ирэхээр бэлтгэлээ базааж байгаа аж.
Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу өндөр өртөгт эмчилгээний бүх төлбөрийг эрүүл мэндийн даатгалаас гаргах юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна