Ресторан, цайны газрууд үйлчлүүлэгч цөөтэй байна

Админ
2021/01/13

Нийслэлд өнгөрсөн сарын 23-наас энэ сарын 11нийг хүртэл хатуу хөл хорио тогтоосонТэгвэл өчигдөр хөл хориог сулруулжпабкараокехалуун усүсчин гоо сайханүзвэр үйлчилгээшашинахуйн хэрэглээний бараанаас бусад газрын үйл ажиллагааг нээсэнТэр дундаа зоогийн газарресторанууд УОК болон Эрүүл мэндийн яамнаас гаргасан халдвар хамгааллын дэглэмийг барьж үйл ажиллагаагаа нээсэнТэгвэл хоолны газрууд халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн мөрдөж байгаа талаар бид сурвалжиллаа. 

Олны нэрлэж заншсанаар III сургууль, 100 айл орчмын “Олон үндэстний хоол”, “Од” “Гоёо”, “Зиндаа” “Өвөрмонгол” зэрэг ресторан, цайны газраар орж, нөхцөл байдал ямар байгааг сурвалжилсан юм. Ингэхэд зарим газруудынх нь үйл ажиллагаагаа дөнгөж нээгдэж, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэхээр цэвэрлэгээгээ хийж байсан. Харин үйл ажиллагаагаа нээсэн зоогийн газруудын хувьд 2-3 хүнтэй, зарим нь огт хүнгүй шахам байв. 

Тухайлбал, “Зиндаа” зоогийн газарт ойролцоох албан байгууллагын ажилтнуудын цайны цаг таарсан тул 10 гаруй хүн үйлчлүүлж байлаа. Халдвар хамгааллын дэглэмээ ч сайн баримталж, ширээ хооронд “Хоёр метрийн зай барь” гэсэн бичиг нааж, тохижилтыг ч тэгж хийсэн байв. Тус зоогийн газруудын зохион байгуулагч, менежер болон үйлчлүүлж байгаа иргэдээс дараах тодруулгыг авлаа.

 “ЗИНДАА” ЗООГИЙН ГАЗРЫН МЕНЕЖЕР Ш. БОЛОРЦЭЦЭГ: ЗААВАЛ ШАЛГАЛТ ИРЭХЭЭР ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМ БАРИАД, ЭНГИЙН ҮЕД ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ 

Хөл хорионд сулруулсан эхний өдөр иргэд ба га үйлчлүүлсэн. Өнөөдрөөс (өчигдрөөс) өдөртөө 10 гаруй хүн үйлчлүүлж байна. Ихэнх рестаронууд ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хамгаална гээд хаачихсан байгаа юм билээ. Харин манай зоогийн газрын хувьд жижиг учир хоёр метрийн зайтай сандлуудаа байршуулж , орж ирсэн иргэдийн халууныг үзэж, гарыг нь ариутгаад ширээнд суулгаж байна. Иргэд ч “Ашгүй танайх нээгдчихсэн юм уу” гээд ороод ирнэ. 

Нөгөөтэйгүүр QR кодоор үйлчлүүлэхдээ жаахан хойрго хандаад байгаа ажиглагддаг. Бидний зүгээс иргэдэд шаардлага тавьж, QR кодыг нь уншуулаад захиалга өгөх журмаар явж байна. Манай зоогийн газрын хувьд нийгмийн хариуцлага , иргэдэд үйлчилдэг үйлчилгээний байгууллагынхаа хувьд УОКоос гаргасан заавар журмын дагуу ажиллана. Заавал шалгалт ирэхээр халдварын дэглэм бариад энгийн үед барихгүй гэсэн зүйл байхгүй. Ном журмынх нь дагуу ажиллаад явж байна.

 “Гоёо” зоогийн газрын кассчин Г. Нэмэхбаяр: Хүн багатай болохоор хоёр цагийн зайтай цэвэрлэгээ хийдэг Манай зоогийн газрын хувьд УОК-оос гаргасан заавар зөвлөмжийн дагуу ажиллаж байна. Үйлчлүүлэгчдийн хувьд цайны цагаас бусад цагаар хүнгүй байгаа. Энэ хугацаанд аль болох хоёр цагийн зайтай цэвэрлэгээ хийж, сандал ширээгээ ариутгадаг. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Цагдаагийн газраас байнгын хяналт шалгалт хийж байгаа. 

Огт орлоггүй хаалгаа барьснаас хоёр, гуравхан үйлчлүүлэгчтэй ч ажиллаж байх д ээр байна. Мэдээж ажилчдынхаа аюулгүй байдлыг хангах нь үйлчилгээний байгууллагын хамгийн түрүүнд хийх ажил . Тэр ч утгаараа ажилчдаа хоёр ээлжээр ажиллуулж байгаа. “Үлэмж гоо” рестораны менежер П.Сарангоо: Өдөрт 4- 5 хүн үйлчлүүлж байна Манайх үйл ажиллагаагаа өчигдөр нээсэн. Ер нь бол хоолны газрын танхимд хүн багатай. Харин захиалгын хоолнууд их байгаа учир хүргэлт явагдаж байна. Хүмүүсийн хандлага ч өөр байна. 

Үйлчлүүлэх гэж орж ирэхдээ халуунаа үзүүлж, гараа ариутгаж, зайгаа бариад сурчихжээ. Жижиг цайны газар болон зоогийн газруудын хувьд ширхгийн болон порцын хоолнууд гардаг учир үйлчлүүлэгчид их байдаг. Харин рестораны хувьд цар тахалгүй энгийн үед өдөрт 20 - 25 хүн үйлчлүүлдэг байхад одоо хөл хориотой үед өдөрт таван хүн орж ирвэл их юм болоод байна. Гэсэн ч огт ажиллахгүй байснаас хүн багатай ч үйл ажиллагаагаа нээж байгаа учраас болох байх гэж бодож байна. 

Үргэлжлүүлэн тус зоогийн газраар үйлчлүүлж байгаа иргэдийн байр суурийг лавлалаа. Иргэн Н.Дэлгэрцэцэг: Аль ч албан байгууллагаар ороход гар ариутгаж, халуун үзэж байна. Зоогийн газрын ширээнүүд бүгд л хоёр метрийн зайтай. Хувьдаа бол халдвар хамгааллын дэглэм сайн байна гэж үзэж байна. Цайны газрууд нээгдсэн нь ажилчдын хувьд амар байгаа юм. Манай ажилчдын хувьд “Гоёо” зоогт үйлчлүүлдэг байсан ч хөл хорио тогтоосноос болж хаагдсан. Өдөр бүр гэрээсээ хоол авчрах боломжгүй. Харин өчигдрөөс нээгдсэнээр бид үйлчлүүлж байна.

 Өмнө нь хоёр ширээ нийлүүлээд тойроод суудаг байсан бол одоо халдвар хамгааллын дэглэмээ бариад үйлчлүүлж байна. Иргэн Х.Наранбаатар: Хоолны газрууд халдвар хамгааллын дэглэмтэй ажиллаж байгаа ч үйлчлүүлэхэд айдастай байдаг Улсын онцгой комиссын шийдвэрээр хоолны газрууд нээгдсэн нь хоолны газар ажиллуулдаг хүмүүст сайн хэрэг ч үйлчлүүлж байгаа иргэдийн хувьд том аюул. Учир нь, халдвар тархах хамгийн гол цэг нь хоолны газар.

 Тиймээс ч үйл ажиллагаагаа нээсэн хоолны газрууд хүнгүй байна. Яахав хөл хорионы үед ажиллаж байгаа бидэн шиг хүмүүс хаа нэг үйлчлүүлэхээс цаашгүй. Уг нь орохоор нэр, дугаар тэмдэглэж, гар ариутгаж, халуун үзэж халдварын дэглэмийг хэрэндээ сахих ч үйлчлүүлэхэд нэг л айдастай байна. Харин нэг сайн тал нь бид өндөр хөгжилтэй орнууд шиг аль нэг газар хоол идэхдээ гараа ариутгаж, салфетик хэрэглэж сурч байна. Энэ байдал цаашид ч хэрэгжвэл бидэнд хэрэгтэй.

 ИРГЭН Д.НОРОВСҮРЭН: ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУД ХООЛОО БЭЛТГЭХДЭЭ ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ САЙН БАРЬЖ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ

 Миний хувьд ажил ойрхон учир “Зиндаа” зоогийн газраар байнга үйлчлүүлдэг. Эднийх хөл хорионы үед халдвар хамгааллын дэглэмээ сайн мөрдөж ажиллаж байсан. Жижигхэн мөртлөө их тохилог газар байна. Өнөөдөр энэ хоолны газрууд нээгдсэн гэнэ. Бүгд л халдвар хамгааллын дэглэмээ барьж байгаа байх. Гэхдээ үйлчлүүлэгчдийн хоолны заалнаас гадна өөрсдөө ч халдвар хамгааллын дэглэмээ сайн мөрдөж ажиллах хэрэгтэй. Орж ирсэн иргэд хэдийгээр гараа ариутгаж хоолоо идэж байгаа ч хоол нь өөрөө илүү чанартай, цэвэрхэн орчинд хийгдсэн байх ёстой. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна