Доктор А.Мясников: “Ковид-19"-ийг эдгээх эм байхгүй. Гэртээ л хэвтэж бай

Админ
2021/01/13

М.Хүслэн

Москвагийн эмнэлгийн ерөнхий эмчтелевизийн хөтлөгч Александр Мясников “Спутник V” вакцины туршилтын гурав дахь үе шат явагдаж байгаа болон “Ковид-19”-ийг хэрхэн эмчлэх талаар DW-д ярьсан байнаЭмч нар 2020 онд “Ковид-19”-ийн цар тахлын үед гол баатрууд болсон билээЭмчэмнэлгийн ажилтнууд муж улсын төдийгүй олон улсын түвшний хамгийн чухал шийдвэрүүдэд нөлөөлжтэдний гэрэл зургууд дэлхийн хамгийн том хэвлэлүүдийн нүүрэн дээр гарч ирэв.

 ОХУ-д өнгөрсөн жил хэвлэл мэдээллийн гол хүнээр Москвагийн Жадкевичийн нэрэмжит эмнэлгийн ерөнхий эмчтелевизийн хөтлөгч Александр Мясников тодорсонТүүнийг олон нийт зүгээр “доктор Мясников” хэмээн нэрлэдэгЦар тахал эхлэх үеэр тэрбээр “Ковид-19”- тэй тэмцэх штабыг тэргүүлж байвМосквагийн Жадкевичийн нэрэмжит эмнэлэгт Оросын эрдэмтэд бүтээсэн

 “Спутник V” вакцины гуравдугаар шатны туршилт явагдаж байхад Германы “DeutscheWelle” агентлагийн сэтгүүлч Сергей Сатановский доктор Мясниковтой уулзаж ярилцжээСэтгүүлч Сергей Сатановский бас вакцины туршилтад хамрагдсан байна. 

-Хагас цагийн дараа би вакцины хоёр дахь тунг тариулна. Вакцины гуравдугаар шатны туршилт дуусаагүй байна, гэхдээ бүх нийтийн вакцинжуулалт аль хэдийнэ эхэлчихлээ. Ингэх боломжтой уу?

 -Энэ бол дэлхийн практик юм. “Pfizer” болон “Moderna” компаниуд ч тийм юм хийж байгаа. АНУ-ын хүнс болон эмийн бүтээгдэхүүнд хяналт тавих байгууллага (FDA) нь “Pfizer”-т хяналттай, давхар туршилтыг үргэлжлүүлэх үүрэг өгсөн. Энэ нь давхцал болж хувирсан. Жишээ нь, хүн ирээд вакцин хийлгэмээр байна гэж хэлэхэд, хэрэв хүсвэл судалгаанд нь оролцоорой гэж хариулдаг. ОХУ, Их Британи, АНУ, Канад болон өөр хэд хэдэн улс бүх нийтийн вакцинжуулалтыг эхлүүлсэн. 

Чухамдаа хамгийн эхний эгнээнд байгаа эрүүл мэндийн ажилтнууд зэрэг хүмүүс вакцинд түрүүлж хамрагддаг. Ахмад настан, хууч өвчтэй иргэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцинжуулалтад олноор хамруулахын тулд бид илүү их итгэл үнэмшилтэй болохын тулд сорилтыг хуримтлуулах хэрэгтэй. Эцсийн эцэст бид ч, “Pfizer” ч олон асуултад хариулж чадахгүй байгаа. Вакцин хүнд өвчнөөс урьдчилан сэргийлдэг гэдгийг бид мэднэ. Гэхдээ вакцин шинж тэмдэггүй дамжуулагч дээр хэрхэн ажилладаг, вирусийг бусдад халдварлахгүйн тулд хангалттай хэмжээгээр буурсан эсэхийг бид мэдэхгүй.

 -Ц ахим орчинд хүмүүс “Спутник V”-д маш эргэлзээтэй хандаж буйг би анзаардаг. Үүнээс гадна вакцины сөрөг талыг нийтлэл мэдээлэл, төрийн телевизийн сувгуудаас ч олж харж болно. Яагаад тэр вэ?

 -Би шударгаар хариулъя. Эхэндээ би ч вакцинжуулалтын эсрэг байсан. Вирусийн эсрэг вакциныг маш богино хугацаанд үйлдвэрлэж байгаа нь эрсдэлтэй байж магадгүй юм шиг санагддаг. Гэхдээ АНУ, Хятад, Европын холбоо, тэр байтугай Казахстан, Энэтхэгт хүртэл вакцин гаргаж авахаар ажиллаж буй. Тэгсэн мөртлөө зөвхөн манай вакцин руу дайраад байгааг ойлгохгүй. Биднийг чиглэж буй шүүмжлэлээ гадаадын үйлдвэрлэгчдэд ч мөн хаяглаж болно. Бүгд адилхан 40 мянга гаруй хүнд туршилт явуулж байгаа. “Танай вакцин бэлэн биш” гэдэг. 

Би тэдэнд “Бас чинийх” гэж хариулна. Гэхдээ би вакциныг эсэргүүцэхийг үзэн яддаг. Би бол вакциныг маш богино хугацаанд гаргаж авсан нь дэлхийн шинжлэх ухааны ялалт гэж итгэдэг. Энэ амжилт бол шинжлэх ухааны хөгжил дэвшил, туршлага солилцооны үр дүн юм. Бид бие биеэ харилцан шүүмжилж суух нь вакцин бүтээгчдийн хийсэн ажилд ус цацсантай ижил. Олон нийтийн сүлжээнд сөрөг хандлага байх асуудал. Францад иргэдийн 40 хувь, АНУ-д гуравны нэг нь эсэргүүцдэг гэж уншиж байсан 

-Владимир Путин нас өндөр гээд одоогоор вакцин хийлгээгүй байгаа. Та хөгшин хүмүүст вакцин хийлгэхийг зөвлөж байна. Эцсийн эцэст тэд Ерөнхийлөгч та хоёрын алийг сонсох ёстой юм бэ?

 -Энэ бол туршилт, аюулгүй байдлын асуудал юм. Нэг зүйлийг ойлгоорой. Аливаа эмийг бий болгоход удаан хугацаа шаардагддаг. Эд эсийг гаргаж авах, хөгжүүлэх, амьтанд турших, дараа нь хүн дээр туршилт хийж, бөөнөөр үйлдвэрлэх явц гээд 20 орчим жил зарцуулагдана. Зарим эмийг эмийн сангаас хүртэл татаж авдаг. Учир нь хэрэглэж эхлэх үеэр урьдчилан тооцоолоогүй гаж нөлөө илэрдэг. Вакцинжуулалтын явцад саяд ганц нэг харшил өгсөн тохиолдол гарна. Хамгийн гол нь хор хөнөөл учруулахгүй байх явдал юм. Бид сүргийн дархлааг бий болгож, цар тахлын халдварын гинжийг таслах найдвар бүхий вакциныг залуу хүмүүст хүргэж байна.

 “Ковид19”-ийн халдвараар нас барсан хүмүүсийн 98 хувь нь 75-аас дээш насныхан. Вакцины тусламжтайгаар хүнд өвчин, үхлээс урьдчилан сэргийлэх болно гэж найдаж байна. Ихэнхдээ хорт хавдар, чихрийн шижин, таргалалттай болон уушгины архаг өвчтэй хүмүүс нас барсан. Эндээс үзэхэд хоёр нөхцөл байдал үүснэ. Эхний ээлжинд хууч өвчтэй хүмүүст вакцин хэрэгтэй. Нөгөө талаас, энэ хүмүүсийн дархлаа аль хэдийнэ буурсан байгаа. Тэднийг олноор нь вакцинжуулж эхлэхээр зарим бэрхшээлтэй тулгарах магадлалтай гэсэн үг. Гэхдээ хувь хүний хувьд надад гутранги хүлээлт байхгүй.

 -Саяхан та өгсөн ярилцлагадаа нас баралтын түвшин 1.5 хувьтай тэнцэх бага байхад вакцин чухал шаардлагатай юу хэмээн эргэлзэж байсан. Энэ тоо хэр үнэн вэ?

 -Энэ бол албан ёсны мэдээлэл. Цар тахлын эхний давлагааны үеэр бүх оношлогдсон өвчтнүүдийн нас баралт 1.78 хувьтай байсан бол одоо 1.73 хувьтай байна. Үнэндээ энэ нь арав дахин бага үзүүлэлт. Олон улсад хийсэн судалгаагаар дунджаар арван хүн тутмын нэг нь “Ковид-19”-ийн эсрэг биеттэй болсон. Энэ арван хувийг Оросын нийт хүн амд ногдуулж үзэхэд ойролцоогоор 15 сая хүн болно. Эдгээр 15 саяд 50 мянган нас баралт ногдох нь 0.33 хувь гэсэн үг. Жилийн дотор нас баралтын түвшин 150 мянгаар нэмэгдсэн. Үүнээс 42 мянган хүн “Ковид-19” өвчнөөр нас баржээ.

 Үлдсэн 108 мянга нь өөр шалтгаантай. АНУ-д “Ковид-19”-ээр нэг хүн амиа алдаж байхад хоёр хүн эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барж байна. Гэсэн хэдий ч Орост хоёрдугаар давлагаанд сайн бэлдсэн. Москвад эмнэлгийн ор гуравны нэгээр нэмэгдэж, амбулаторийн төвүүд нээгдэж, эмч сувилагчдыг бэлтгэсэн. Манайд Европын орнуудад тогтоосон шиг хатуу хөл хорионы арга хэмжээ байхгүй. Хүмүүсийн эрх чөлөөг хязгаарлаж байгаа нь эрх баригчид цар тахалтай тэмцэх ажлыг зөв зохион байгуулж чадахгүй байгаатай холбоотой хэмээн би бодож байна.

 -Эмнэлгийн шат болон коридорт эмээ нар хэвтэж буй гэрэл зургууд нийтлэгдсэн. Энэ талаар юу хэлэх бол?

 -Өөрийн эмнэлгийн тухай ярья. Намайг энд ирэхэд өвчтэй хүмүүс бас коридорт хэвтэж байв. Тухайн үед ийм тохиолдол дахин гарвал бидэнд ажлаас хална гэдгийг хэлсэн. Бид сургалтын өрөө, танхимыг хэвтэх өрөө болгож өөрчилсөн. Манай эмнэлэгт “Ковид-19”-ийг эмчилж эхлэхэд коридорт нэг ч хүн хэвтэж байгаагүй. 

-Тийм гэрэл зургийг Москвад биш, бүс нутгуудад авсан байх?

 -Тийм ээ, орон нутагт асуудал байна. Би улс орноор маш их явдаг. Хэрэв хэдэн жилийн өмнө хөдөө орон нутгаар явж байхад аймшигтай байсан. Харин одоо тийм муу биш байгаа. Коридорт өвчтөнүүд хэвтэж буй асуудал бол бий. Гэхдээ яагаад ийм зүйл тохиолдсон вэ. Яагаад гэвэл бид бүх хүнийг айлгаад хаясан. Эмнэлэгт хандаж байгаа хүмүүсийн тэн хагас нь хэвтэх шаардлагагүй. Цар тахал эмнэлэгт эмчлэгдэхгүй. Хэрэв томуу ханиадыг ингэж эмчилж байсан бол бид эрүүл мэндийн салбарыг аль эрт унагаах байсан. Өвдсөн бол гэртээ үлдэж хэвт. “Ковид-19”-ийг эмчлэх ямар ч арга байхгүй. Цар тахлыг устгах эм гараагүй байгаа. Коронавируст эм байхгүй. Тиймээс гэртээ л хэвтэж бай.

 -2020 онд дэлхий даяар эмч нар хэвлэл мэдээллийн гол баатрууд байсан. АНУ-д Фаучи, Орост Проценко, тэгээд та… Улс төрд орох бодол бий юү?

 -Депутат эсвэл “Роспотребнадзор”- ын тэргүүн болохгүй. Олон хүн намайг ямар нэг албан тушаал хүсэж байна гэж боддог. Миний нас явж байна. Би нохойтойгоо зугаалж, усанд сэлж, Мальдив руу нисэж, бага зэрэг ууж амрахыг хүсэж байгаа. Би амьдралд хайртай. Хэрэв би ямар нэгэн зүйл хийж, бичиж, ярих юм бол энэ нь давуу эрх эдэлнэ гэсэн үг биш. Надад В.Путин их таалагддаг. Бид ойролцоо насны хүмүүс бөгөөд миний бодлоор ойлголтууд ч ижил байх. Ихэнхдээ би бодсон зүйлээ заавал хийдэг.

 -Та өөрийгөө улс төрд орно гэж боддоггүй юм байна. Гэхдээ та байнга шүүмжилдэг улс төрийн нэг өрсөлдөгчтэй юм шиг санагддаг. Тэр бол Алексей Навальный?

 -Би А.Навальныйд ерөөсөө хүрээгүй. ТВ-ийн хөтлөгч Владимир Соловьев миний дэргэд Навальный руу дайрч байхад би чимээгүй л байсан. Учир нь би үүнд оролцохыг хүсээгүй. Одоогоор А.Навальный намайг новш гэж дуудаагүй байна. Би түүнийг эрх хүн гэж үзэхгүй. Навальный хувь хүний хувьд, хийж хэлж байгаа нь надад таалагдахгүй. Тэрбээр өөрийгөө Омскийн эмч нар хордуулсан гэж мэдээлж байсан. Би үргэлж “Хэрэв хүнийг эмнэлэгт аваачсан бол тэнд юу ч тохиолдож болно” гэж хэлдэг байсан. Гэхдээ та төсөөлж байгаа бол эмчийн ёс зүйд яавч нийцэхгүй. Хордуулсан хүнийг гадаад руу явуулна гэж бодож байна уу. Хоёр дахь хордлогын талаар сонсох үед надад зүгээр л утгагүй санагдсан. Хөлсний алуурчнаас хамгаалах боломжгүй. Тэд хүсвэл ална. Оросын Ерөнхийлөгч өөрийг нь хордуулсан хэмээн үздэг ямар том амбиц вэ. Би түүнд үнэндээ итгэхгүй байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна