Иог хийхийн ач тус

Админ
2021/01/13

Уншигч та бүхэндээ эрүүл амьдралын зөв дадал хэвшлийг бий болгох, сэтгэл санаагаа тайвшруулах, стресс ядаргааг тайлах, сөрөг сэтгэлийн хөдөлгөөнөөс өөрийгөө чөлөөлөх, төвлөрөлтөө сайжруулах, өөрийнхөө дотоод мөн чанарыг олж таних, амьдралд илүү эрч хүчтэй болох бяцхан зөвлөгөөг хүргэж байна. 

Иог хийснээр олон тооны архаг өвчнийг илааршуулж болдгийг эрдэм шинжилгээний судалгаагаар нотолжээ. Иог дараах өвчинтэй тохиолдолд биеийн байдлыг сайжруулах, өвчний явцыг зогсооход тус дөхөм болдог аж. 

Үүнд: 

  •  Зүрхний өвчин 
  • Астма 
  • Цусны өндөр даралт 
  • Ууц нурууны өвдөлт 
  • Хүзүүний өвдөлт 
  • Стресс ядаргаа 
  • Нурууны мурийлт 
  • Артрит 
  • Сахарын өвчин 
  • Өтгөн хаталт 
  • Хоол боловсруулах эмгэг 
  • Нойргүйдэл 
  • Сэтгэл санааны тогтворгүй байдал 
  • Бамбай булчирхайн асуудал 
  • Дархлааны сулрал  
  • Залуужуулах зэрэг өвчлөлийг анагаадаг байна.

Иогоор хичээллэх нь бие, сэтгэл, оюун санаанд ач тустай бөгөөд эрхтэн систем болон бие, сэтгэл, оюун санааны салшгүй нийлэмж юм

Бие дэх хэвийн бус байдал нь сэтгэлд нөлөөлж таагүй, тогтворгүй байдлыг бий болгож биед өвчин эмгэгээр илэрдэг. Тиймээс иогын дасгалууд нь бидний биед тэнцвэрт байдлыг бий болгох ач тустай юм. Гэрийн нөхцөлд хийж болох иогын зарим нэг дасгалуудыг зургаар хүргэе.

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна