БНСУ-д гацсан иргэд өлсгөлөн зарлахаа мэдэгдэв

Админ
2021/01/14

БНСУ-д гацсан монголчууд Сөүл хотын Консулын газрын үүдэнд суулт зарлажээ.

Тодруулбал, цар тахлын улмаас БНСУ-аас эх орондоо ирэх боломжгүй болсон иргэд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Сөүл дэх Консулын газрын үүдэнд 10 хоног жагссаны эцэст энэ оны нэгдүгээр сарын 13-ны өдөр буюу өчигдрөөс эхлэн суулт зарласан байна.

Тэдгээр иргэд орох оронгүй, санхүүгийн боломжгүй байгаа тул нэгдүгээр сарын 20-ны дотор нэр дурдсан иргэддээ онцгой анхаарч, яаралтай татаж авахыг УОК-оос хүсжээ.

Өмнө нь Элчин сайдын яамаар дамжуулан УОК-т нийт 10 удаагийн өргөдөл гаргаж, татаж авахыг хүссэн ч хариу огт өгөөгүй аж.

Тиймээс суулт хийхээс өөр аргагүй байдалд хүрч, нэгдүгээр сарын 18-ны дотор УОК-оос албан бичгээр хариу мэдэгдэл өгөөгүй, эсвэл тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж, өлсгөлөн зарлахаа мэдэгдэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна