Дуртай өнгөөр тань шинжихүй

Админ
2021/01/14

Хvн аль нэг өнгөнд илүү дурлах нь сэтгэл санаатай нягт холбоотой байдаг аж. Эрдэмтэд бvх амьд амьтад гэрэлтдэг, бөгөөд үүнийг цахилгаан соронзон талбайд харж болдийг нээжээ. Тэр дундаа хүмүүс сэтгэл санааны байдлаасаа болж янз бvрийн цахилгаан соронзон цацруулдагийг судалж тогтоожээ.

1.Цэнхэр өнгө

Цэнхэр өнгө vнэнч шударга, уяхан сэтгэлтэй хvмvvсийн шинж. Хэрэв тэд боловсролтой, ухаалаг бол цэнхэр өнгө нь ногоонтой хамт, эсвэл дээр нь ногоон туяа цацран харагддаг байна.

2.Улаан

Хэтэрхий их сэтгэлийн зовиуртай, бодлогошронгvй хvн гvн улаан өнгө цацраах ба энэ нь оюуны хөдөлмөртэй холбоотой.

3. Ягаан өнгө

Хэний ч төлөө юугаа ч хайрладаггvй, хэт баяр баясгалантай хvмvvсийн цацруулах өнгө ягаан улаан эсвэл цайвар ягаан хөхдvv байдаг байна.

Ягаан өнгө зөөлөн уяхан сэтгэлтэй хvмvvсийнх. Гэвч ажил хэрэгч, хэт практик хvмvvст төдий л таалагдахгvй.

4.Бүдэг Цэнхэр

Хvн төрөлхтөн эрт дээр vеэс өнгөнд билэг тэмдгийн утга санааг өгч байжээ. Бүх шашин ихэвчлэн цэнхэр өнгөтэй дvрслэгдсэн байдгийг судлаачид ажиглажээ. Орчин vеийн био энерги судлаачид ч цэнхэр өнгө сэтгэл санааг өргөж, уйтгар гунигийг арилган, тайвшруулж, тэр ч байтугай өвчин намдааж, биеийн халуун, цусны даралт багасгадаг болохыг баталсан. Бас өргөн уудам ба сэрvvнийг мэдрэх боломж олгодог байна. Мөн цэнхэр өнгө тэвчээр хатуужлын өнгө. Эмэгтэйчvvд ихэвчлэн цэнхэр, хөх өнгө илvv цацраадаг аж.

5. Тод Улаан

Улаан өнгө хараад цухалддаг хvмvvс голдуу ганцаардмал байдаг. Улаан өнгө нvдний хувьд хамгийн ядаргаатай төдийгvй оюун санааны системийг цочроодог аж. Энэ өнгө агшин зуур хvний анхаарал татах боловч маш тvргэн сонирхол бууруулдаг байна.

6. Ногоон

Ногоон өнгө тайвшруулагч бөгөөд тvvнд дуртай хvмvvс өөрийгөө харуулах, өөртөө итгэлтэй байхад тэмvvлдэг. Ногоон өнгөнд дургvй хvн, би ахуйн асуудлууд, хувь тавилангийн эргэлтээс хэтэрхий их айгаад байгаа юм биш биз гэж бодоход гэмгvй.

7. Хөх Өнгө

Хөх өнгө хvний сэтгэлийн тайвшралтыг мөн илэрхийлдэг. Энэ өнгөнд дуртай хvмvvс даруухан, харин өөртөө жаахан итгэл муутай байдаг. Хөх өнгө нvдэнд сайн, тvгшvvр арилгаж, зvрхний цохилтонд сайнаар нөлөөлнө.

8. Шар

Шар өнгө баяр баясгалантай, ухаалаг хvмvvсийн өнгө. Энэ өнгөнд сониуч, нийтэч, ямар ч нөхцөл байдалд зохицож чаддаг хvмvvс дуртай. Харин гутрангvй, ганцаардмал, зожиг хvнийг цухалдуулдаг байна. Шар өнгө мэдрэлийн системийг бэхжvvлэн, бадрангvй сэтгэлийг хөгжөөнө.

9. Улбар Шар

Улбар шар өнгө нарийн зөн мэдрэхvйтэй, мөрөөдөгч хvмvvсийн өнгө. Гэхдээ ажилтанд хvрэх гэсэн эрмэлзэл нь голдуу vр дvнгvй болдог.

10.Чернилэн ягаан өнгө

Чернилэн ягаан өнгө тун нууцлаг өнгө. Сэтгэлийн их хөдлөлтэй, мэдрэмтгий, ажил хэрэгч хvмvvс энэ өнгөнд дуртай гэнэ. Ид шидэд итгэдэг хvмvvс голцуу энэ өнгийг эрхэмлэнэ.

11. Хүрэн Өнгө

Хvрэн өнгө сэтгэл хангалуун бус, тvгшvvртэй байдлыг илтгэнэ. Сэтгэлийг тvгшvvр, зовиураа дотроо нуусан хvмvvс энэ өнгөнд дуртай ажээ. Ер нь хvрэн өнгийг тvрэмгийллээ дотроо нуусан, сэтгэлийн их хямралтай хvн цацраадаг гэнэ.

12. Саарал Өнгө

Саарал өнгийг идэвхгvй өнгө гэж vздэг ба голдуу өөртөө итгэл муутай, шийдвэр гаргаж чаддаггvй, хэт сэжиг-лэмтгий, хартай, болгоомжтой хvмvvсийн өнгө гэж vзнэ. Хөнгөндvv, тэвчээр хатуужил муутай хvмvvс энэ өнгөнд дургvй ажээ.

13.Хар Өнгө

Хар өнгө өөртөө итгэлгvй, амьдралыг бараанаар хvлээн авдаг, нэг аз жаргалгvй хvмvvсийн өнгө. Бидний цацраадаг өнгө, дурладаг өнгөнvvд маань сэтгэл санаа, биеийн байдал, цаг агаараас хvртэл хамаардаг ажээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна