Жүдогийн шигшээ багийн тамирчид тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирлээ

Админ
2021/01/14

Нэгдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Катар улсын Доха хотноо зохион байгуулсан Жoдо бөхийн  “Доха мастер” тэмцээнд оролцсон үндэсний шигшээ багийн тамирчид эх орондоо иржээ. 

Жин тус бүрийн дэлхийн чансааны эхний 32-д эрэмбэлэгддэг шилдэг жүдочид оролцсон тус тэмцээнд 69 орны эрэгтэй 215, эмэгтэй 182 нийт 397 жүдоч өрсөлдсөн. Үүнд манай улс эрэгтэй 10, эмэгтэй 6 тамирчин, 3 дасгалжуулагч гэсэн бүрэлдэхүүнтэй оролцсон юм. 

Ингээд Эмэгтэйчүүдийн -48кг жинд МУГТ М.Уранцэцэг хүрэл, эрэгтэйчүүдийн -66кг жинд ОУХМ Г.Хэрлэн шагналт 5 дугаар байр, эрэгтэйчүүдийн -66кг жинд ОУХМ Ё.Басхүү 7 дугаар байр, эрэгтэйчүүдийн -90кг жинд ОУХМ Г.Алтанбагана 7 дугаар байрт тус тус шалгарч 69 орноос амжилтаараа 13 дугаар байрт шалгарсан болохыг Жүдо бөхийн холбооноос мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна