Монгол Улсын 2021 оны төсвийн хуулиар уг нэмэгдлийн санхүүжилтийг харьяалах салбарын Төсвийн Ерөнхийлөн захирагчийн багцад тусган баталж, 2021 оны 1 дүгээр сараас эхлэн алдар цолтон ахмад настанд олгох "НЭМЭГДЛИЙГ" шагнагдсан салбар буюу харьяалах яамдаас олгохоор шийдвэрлэсэн.
Иймд 2021 оны нэгдүгээр сараас эхлэн Нийгмийн халамжийн сангаас алдар цолтон ахмад настны нэмэгдлийг олгохгүй болохыг иргэд та бүхэн анхаарна уу
2021 онд насны болзол ханган алдар цолтон ахмад настны нэмэгдэл авах эрх үүссэн ахмад настанд шагнагдсан салбартаа нэмэгдэл авах өргөдөл хүсэлтээ гаргахыг анхаарна уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна