Алтанбулагийн боомтоор ирсэн ОХУ-ын 28, Украины хоёр иргэн голомтын сэжигтэн мөн үү

Админ
2021/01/15

У.ОРГИЛМАА

Алтанбулаг боомтоор есдүгээр сарын 6-ны үеэр тэмцээнд оросууд орж ирсэн. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа 2020 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр мэдээлэл өгөхдөө “УБТЗ-ын өрхийн эмнэлгийн сувилагчаас халдвар илэрсэн. Өрхийн эрүүл мэндийн төвөөр ойрын тав хоногт үйлчлүүлсэн иргэдийг тусгаарласан. ДарханУул аймагт зохион байгуулагдсан тэмцээний үеэр ОХУ-аас ганц хоёр хүн оролцсон нь үнэн. 

Шинжилгээний бичигтэйгээ ирсэн учраас дахин шинжилгээ аваагүй. Халдвар тараасан гэж үзэхгүй байна” гэж хэлсэн. Монгол Улсын дотоодын халдварын нэг том голомт нь төмөр зам. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Аравдугаар сарын 30, арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд Дархан хотод төмөр замчдын спортын арга хэмжээ болсон нь үнэн. Тус тэмцээнд төмөр замын 311 хүн оролцсон. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хаанаас ямар мэдээлэл авч ингэж хэлснийг мэдэхгүй би дөнгөж сая /2020.11.24/ энэ талаар тодрууллаа.

ОХУ-ын иргэд оролцоогүй байна” гэсэн. Гэтэл яг тэр өдөр нь буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 24-нд УБТЗ ХНН-ийн нэгдүгээр орлогч И.В.Милостных Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газарт 10/3907 тоотоор гомдол гаргажээ. Үүндээ “2020 оны есдүгээр сарын 14-ний өдрийн УОК-ийн 29 дүгээр хурлын 7.1 дэх хэсэгт заасан чиглэлийн дагуу 2020 оны эхэнд батлагдсан төлөвлөгөөний дагуу “Дархан өртөө” байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан ажилтнуудынхаа дунд тэмцээн уралдаан, соёлын үйл ажиллагаа явуулсан” гэдгээ дурьдаж “нотолсон”. 

Нөгөөтэйгүүр ОХУаас нэг ч иргэн, мөн “УБТЗ” ХНН-т ажиллаж байгаа орос мэргэжилтнүүдээс нэг ч хүн оролцоогүй болно” гээд энэ талаар баримт жишээ дурьдаж олон нийтийн сүлжээнд бичсэн болон ярилцлага өгсөн иргэдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13 дугаар бүлгийн 13.14-т заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан тул хуулийн дагуу шалгаж, хууль бус үйлдлүүдийг таслан зогсоож өгнө үү гээд зургаан хуудас хавсралттай бичиг илгээжээ.

 Гэтэл баримт арай өөр зүйлийг зааж байна. Юу гэвэл, Алтанбулаг хилийн боомтоор УБТЗ ХНН-ийн шугамаар Монгол Улсад ирсэн гадаадын иргэдийн мэдээллэлд 2020 оны есдүгээр сарын 5-ны өдөр ОХУ-ын 28 иргэн, Украины хоёр иргэн Алтанбулаг боомтоор орж ирсэн байх юм. Тэднээс 2020 оны аравдугаар сарын 13-ны өдөр нэг нь буцсан, дараа нь 2020 оны арваннэгдүгээр сарын 7-нд 20 нь буцсан, оны өмнө ес нь Улаанбаатарт байсан, тэд одоо буцсан эсэх нь тодорхойгүй байна. 

Хамгийн гол нь 2020 оны арваннэгдүгээр сарын 7-нд 20 иргэн хилээр гарсан гэхээр өмнө нь Дархан өртөөгөөр дайрсан байх магадлалтай бөгөөд дээрх дуулиант “Дархан өртөө” байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан ажилтнуудынхаа дунд тэмцээн уралдаан, соёлын үйл ажиллагаа явуулсан” гэж УБТЗ ХНН-ийн тодорхойлсон тэр цаг үетэй давхцаж байгаа юм.

 “Төмөр замчдын тэмцээнд оросын зочид төлөөлөгчдийг хэн тэр ажилчдыг оруулж ирэв. Шинжилгээний бичигтэй байсан ч 21 хоног тусгаарлах байранд, дараа нь 14 хоног гэрийн тусгаарлалтад байхыг шаардсан биз дээ. Гэтэл яагаад шинжилгээний бичигтэй гээд тусгаарлаагүй юм бэ. Шинжилгээний бичиг хэзээнийх байв, түүнийгээ үзүүлээд хаагуур ч зугаалж явсан юм билээ. Хэн зөвшөөрч, хэн хяналт тавив? Удаан хугацааны хөдөлмөр салхинд хийсгэлээ” хэмээн асуудал тавьж байсан. Үүний дараа холбогдох хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн байдаг. 

Мөн үүнээс гадна 2020 оны есдүгээр сарын 17-ны байдлаар л гэхэд УБТЗ ХНН-ийн харьяа “Ган зам” зочид буудалд Дорнод Сибирийн төмөр зам / ВСЖД/-ын 20 орос ажилчин тусгаарлагдан байрлаж байгааг миний бие нийтэлж байсан. УОК-ын Шуурхай штабаас ирэх иргэдийг байршуулах, тусгаарлан ажиглах байруудын жагсаалтад тус зочид буудлын нэр байгаагүй бөгөөд УБТЗ ХНН-ийн орлогч дарга нарын нэг нь тусгаарлалтад байгаа орос ажилчидтай уулзсан байдаг. 

Үүний нэгэн адил “Дархан өртөө”-ний ойн баярт“ тааралдаж очсон” орос иргэдийг Монголын талын хэн нэгэн тосч уулзсан, баяр хүргэсэн байхыг үгүйсгэхгүй. Учир нь, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын их үйлс, УБТЗын их засварын ажилд Дорнод Сибирээс ирж оролцож буй тэднийг тоохгүй өнгөрөх, хэн ч хараагүй байх боломжгүй. 

Энэ байдлаас үүдэн Алтанбулагийн боомтоор шалган нэвтрүүлэхдээ шинжилгээний бичиг үзэх төдийгөөр тусгаарлахгүйгээр Монголд оруулснаас болж өнөөдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлаасаа салж чадахгүй яваа бол орос дарга нарт найр тавьж монголчуудын мөрдөж байгаагаас илүү давуу эрх олгосон холбогдох албаныхан яаралтай хариуцлага хүлээх ёстойг сануулж байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (18)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.3
    2021/01/18

    .За за үнэн бол УОК гаргасан бүх зардлаа УБТЗ аас нэхэмжлэх хэрэгтэй

    Хариулах
  • 202.126.89.146
    2021/01/18

    Orosuud albaar virus taraasan n unen, yagaad gevel ted nart olon talaar ashigtai baisan, hamgiin naad zah n nuursnii export-iig hyazgaarlah

    Хариулах
  • 43.242.243.11
    2021/01/18

    яасан ч хэцүү юм бэ...өмхий ивануудын дээрэлхүйг, манай монголчуудын бөгс долойх дуртайг яах вэ.

    Хариулах
    • 43.242.243.11
      2021/01/18

      долоох

  • 192.82.71.13
    2021/01/18

    Хууль бол хууль энэ заалтаа зөрчсөн бол бүгд хариуцлагаа хүлээж хэлмэгдсэн хүмүүстээ нөхөн олговороо олго

    Хариулах
  • 66.181.189.38
    2021/01/18

    жонхуугийн хулмастай шар хүүхнийг харсан хүн байна улсынхаа ерөнхийлэгчийн эхнэр ч юм уу нууц амраг ч юм уу аль нь ч байсан бид мэдэх эрхтэй

    Хариулах
  • 103.26.194.243
    2021/01/17

    ЯГ ЭНЭ ҮЕЭР ХААНААС ГАРААД ИРЭВ ГЭМЭЭР МАШ ОЛОН ОРОС ХҮМҮҮС НОМИН ИХ ДЭЛГҮҮРТ ХУДАЛДАА ХИЙГЭЭД БИД ТЭДНЭЭС ЗАЙГАА БАРИХ ГАЖ ЗОВЖ БАЙЛАА

    Хариулах
  • 202.9.41.124
    2021/01/17

    Ганц хоёрч байсан ёс журмаа дагах ёстой.Үнэн арчаагүй хариуцлагаггүй байна.Үүнээс өөр ямар баримт хэрэгтэй юм бол.

    Хариулах
  • 202.126.90.111
    2021/01/16

    Буруу ташаа мэдээлэл өгсөн бол сонин, хэвлэлийнхэн ямар хариуцлага хүлээдэг юм бол доо. Юу ч гэсэн мэдмээр байна?

    Хариулах
  • 202.9.46.106
    2021/01/16

    Жигжиднямаа, орос дарга хоёр огцорч зайлаа

    Хариулах
    • 192.82.71.48
      2021/01/18

      Жигжиднямаа нь оргон зайлсан гэсээн

  • 192.82.68.81
    2021/01/16

    Худлаа ярьдаг 2 дарга одоо боль баахан амьтанд короно алдаж баахан зарлага гаргалаа одоо боль ажлаа өг шудрага зан өөрт чинь хэрэг болно орсон гарсан орос нөхрийн чинь рд ил боллоо одоо болно

    Хариулах
    • 66.181.160.105
      2021/01/17

      Zow, ene 2 darga ajla og.

  • 192.82.68.81
    2021/01/16

    УБТЗ дарга орос дарга 2 огцрох естой үнэн зөв мэдээлэл хэлсэн ХӨСҮТ н Амбаслмаа дарга зөв хэлсэн тэр орос монгол 2 дарга шудрага байлдаа Тэрнээс болж аймаг болгонд тархах блаа аз болж

    Хариулах
  • 192.82.68.154
    2021/01/16

    Монголчууд өмхий хулмасуудыг харахаар х нар гэж бөгсийг долоох гэж тарвалзаж гүйцгээдэг хэвээрээ.

    Хариулах
  • 192.82.74.193
    2021/01/16

    Ийм факт баримт байхад хэн ч орж ирээгүй гэж яриад л сууж байдаг ... энэ улс чинь хил гааль хууль дүрэм гэж байгаа юм уу ??? Татвар төлөгчидын мөнгөөр улсын ажил хийж байж бүхэл бүтэн онцгой нөхцөл гамшиг тохиолдоод байхад орос н ороод ирдэг хчтадуудыг шөнөөр зөөдөг ... тэдний дараахан л бөөн халдвар гэнэт дэгдээ биздээ ..оруулж ирсэн хүмүүс хяналт шалгалт тусгаарлалт хийгээгүй хийлгээгүй бүх хүмүүсийг төрийн албанаас чөлөөлөх ёстой бүхэл бүтэн улс орноор тоглоод бөөн газар карантин тогтоож улс даяараа л хохирлоо шүү

    Хариулах
    • 202.179.21.202
      2021/01/17

      192.82.73.5 малаа тэнэгт.Амбэлмаа гуайд ямарч буруу байхгүй шүү.

    • 192.82.73.5
      2021/01/16

      Оруулж ирсэн новшнудыг бүгдэд нь өндөр хариуцлага тооцох хэрэгтэй. Тэр амбасэлмаа новшийг ч гэсэн үг.