Францаас Монголын төр засагт хандаж бичсэн монгол охины захидал
Францад амьдардаг нэгэн монгол фэйсбүүкээр бичжээ. Эх орноосоо алсад ажиллаж амьдардаг эгэл жирийн олон монголчуудын төлөөлөл түүний бичсэнээс уй гуниг, харуусал гомдол үнэртэнэ.
Тэр...”2020 орны 3-р сар. Францад өглөөг төдөн мянган хүн шинээр халдвар авч, тэдэн зуун нь нас барлаа гэсэн харуусал дагуулсан мэдээгээр угтдаг байлаа.
2020 оны 4-р сарын 3-4-нд шилжих шөнө 5091 хүн эмнэлэгт нас барж, 6662 хүн эрчимт эмчилгээний тасагт шилжиж, 27432 хүн эмнэлэгт хүргэгдэж, 64338 тохиолдол бүртгэгдсэн мэдээтэй өглөөг угтлаа.
Энэ бол ковидын хамгийн өндөр тохиолдол байсан юм. Францын анагаахын түүхэн дэх аймшигт өдөр болж тэмдэглэгдэн үлдсэн юм. Яг л хүйтэн дайны үеийн ялагдлын түгшүүрт мэдээг хүлээн авах шиг зүрх түгшин тэрхүү мэдээг сонсож байв.
Аймшигт мэдээ сонсонгоо хүн бүр гэр орноо хлораминаар угааж цэвэрлэцгээнэ. Интернет, телевизийн мэдээнээс холдож чадахгүй ариутгал цэвэрлэгээ хийсний дараа хлорын нунтагт түлэгдсэн алчуур, гэрийн хувцас маань гар хүрэхэд үжирч тасарч унана. Тэд миний өмнөөс үхэтхийн унах мэт аймшигтай мэдрэмж төрүүлнэ.
2021 он. “Өнөөдөр ч Франц улсад коронавирусийн тархалт зогсоогүй байна. Гэхдээ Европын бусад оронтой харьцуулахад тэдний энэхүү хичээл зүтгэлд “Онц” дүн тавьж болно. Өнгөрсөн жилийн өдийд бичиж байснаас өнөөдрийг хүртэл тэг зогсолт хийн тэмцсэн Франц улс энэ хугацаанд хүнийхээ байтугай амьтны эрхийг ч огт зөрчөөгүй. Ковид хэмээх цар тахлын хүнд цохилтод өртсөн 60 сая хүн бие биеэ хүндлэн хүний эрхийн мэдрэмжтэйгээр аюулт өвчинтэй тэмцэж чадсан юм.
Өглөө бүр энд аймшигт мэдээ хүлээн авдаг ч, эх оронд минь юу болж байгаа бол хэмээн үргэлж чих тавина. Гэвч төрөлх нутгийн минь зүгээс аймшигт биш гутамшигт мэдээ л дуулдах нь харамсалтай. Хүнээ мал шиг л хорьчихсон. Монголд ямар байсныг та бүхэн өөрсдөө мэдэж байгаа тул бичихгүй үлдээлээ. Би эндхээ л илүү мэднэ шүү дээ.
Гэтэл энд гадагшаа гарахын тулд биедээ гэрчлэх тусгай бичиг баримттай явж байв. Тэр цаасыг хэн ч интернетээс татаад хэвлээд авчих боломжтой. Бас айл өрх бүрийн шуудангийн хайрцагт хэвлэснээр байнга хийж үлдээдэг байв. Мөн амны хаалтаар тогтмол хангаж байв.
Тэр бичигт:
Харин эх орноос минь “ирж буй” мэдээллүүд:
Тийм ээ, түүний зөв. Эмгэнэн гашуудаж, цөхрөн уйлмаар сонссон чихэндээ ч уурсмаар мэдээнүүд, үйл явдлууд. Хүний хамгийн өндөр дээд тэргүүн амьд явах эрх ч байхгүй улс орон. Түүнийг нь уландаа гишгэсэн бодлого шийдвэрүүд.
Тэр охин цааш нь “Өвчтэй хүнд гэрээр нь эмнэлгийн тусламж үзүүлэх үйлчилгээ, хоол ундгүй ядуус, хүч дорой хөгшчүүлийн гэрийн гадаа хүнс буулгаад орхидог бодлого яагаад манай улсад байдаггүй юм бэ? Та ажилдаа явах хэрэггүй, таны цалинг 80 хувиар ч хамаагүй өгнө.
Үр хүүхдээ хар, өндөр настнаа өргө, өвчтэй хүнээ халамжлахгүй үлдээгээд ирвэл таныг оруулахгүй гэх нинжин чанар хаана байна вэ?
Бусдыгаа бодох өрөвч сэтгэл, өрхийн орлогыг нь тасалчихсан хүмүүстээ өгөх мөнгөн тусламжийн нөөц яагаад миний эх оронд байхгүй байгаа юм бэ?
Яагаад халдвар авсан иргэнээ оргосон хоригдол шиг нийтэд зарлаад, орон гэрийнх нь хаалган дээр “хар тамга” дарж байгаа юм бэ? Халдвар авсан хүнд үлдэх нэр төр гэж байдаггүй хэрэг үү? Сэлэнгэ аймагт нэгэн залууг цагдаа адуу шиг уургалж барьсан. Тэр хүн тороор л барихгүй бол болохгүй аюултай араатан юм уу?
Яагаад халдвар аваад нас барсан хүний онош нь өөр өвчин байгаа юм? Суурь өвчтэй хүний буруу юм уу? Хүний хөдлөх, амьдрах, тэмцэх, амьд явахыг эрхийг нь хүртэл хорьж, хааж боосон мөртлөө идэх хоол, түлэх түлш, уух эмгүйг байгааг бодолцож үзэхгүй байгаа юм. Ажлыг нь зогсоочихсон хүмүүсээ ямар орлогоороо амьдар гэж байгаа юм бэ?
Хувийн хэвшлийнхэн бол мөнгө хүүлэгчид биш хүмүүс ажиллуулж амьдралыг нь залгуулдаг бизнес эрхлэгчид шүү дээ. Тэдэнд зориулсан үйлчилгээний салбарын дэмжлэг яагаад байхгүй байгаа юм бэ??
Францад өдөрт 60 мянган хүн халдвар авч байхад нохой муур хүртэл нь гадагшаа нэг цаг гарах “эрх чөлөөтэй” байхад монгол хүүхдүүд хоёр жил гэртээ хоолтой, хоолгүй, агааргүй хоригдож байгаа юм бэ?
Яаж ийм аймшигтай хүндрэл, хүнд сурталтай, хамгийн муугаар нь ажлыг зохион байгуулж чаддаг юм бэ? Өнөөдөр нь гаргасан шийдвэрээ яаж маргааш нь өөрчилж зүрхэлдэг юм бэ? Яаж ийм гутамшгийг зүгээр хараад сууж болдог юм бэ? Яаж бид ингэж амьдарч чаддаг юм бэ??? Франц улс. 2021.01.11 " гэж бичжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.218.75
йжй
Хариулах139.5.218.75
zail2 pisda
Хариулах66.181.161.86
Дүрвэх минь
Хариулах