Д.Цэнд-Аюуш: ТҮЦ-үүд зөвхөн цонхоор үйлчилнэ

Админ
2021/01/18

ТҮЦ Цанын бааз, цахилгаан бараа болон дараагийн ээлжинд нээгдэх барааны бүх төрлийн худалдаа эрхлэгчдэд өгөх зөвлөмжийн талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр өнөөдрөөс эхлэн цахилгаан бараа, тавилга худалдаа, үйлдвэрлэл зэрэг зарим салбрын үйл ажиллагааг өнөөдөр эхлүүлж байна. 

Үйл ажиллагаа нь нээгдэж байгаа аж ахуй нэгжүүдээс хамгийн эрсдэлтэй нь ТҮЦ-үүд юм. Тиймээс Нийслэлийн Засаг дарга тусгай нөхцөл шаардлага биелүүлэхийг захирамжиллаа. 

Тухайлбал, үйл ажиллагаа эхлэхээсээ өмнө мэргэжлийн байгууллагаар халдваргүйтэл хийлгэнэ, зөвхөн цонхоор үйлчилнэ. Түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулахгүй, иргэн үйлчлүүлсэн тохиолдол бүрт халдваргүйжүүлж, аль болох бэлэн мөнгө хэрэглэхгүй байхыг шаардана. 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна