Дональд Трамп суудлаасаа буухын өмнө Майкл Ланделлтэй уулзжээ

Админ
2021/01/18

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп суудлаасаа буухын өмнө хачирхалтай зочдыг хүлээн авч уулзаж байгаа нь олны анхаарлыг ихээр татжээ. 

Тухайлбал, “Миний дэрний эр” хэмээн олонд танигдсан Майкл Ланделл Трампын оффист орохын өмнө паппарацийн дуранд өртсөн байна.

Майкл Линделл бол Бүгд найрамдах намын гишүүн бөгөөд эртнээс Трампыг үнэнчээр дэмждэг нэгэн юм. Тэрбээр энэ долоо хоногт цахим хуудасандаа “Биднийг Ерөнхийлөгч Дональд Трамп дахин дөрвөн жил удирдана. Үүнийг Хятад, Иран тэргүүтэй бүх гадаад орнуудад мэдүүлэх хэрэгтэй” хэмээн бичжээ. 

Эх сурвалжуудын мэдээлсэнээр Линделл Ерөнхийлөгчтэй 10 орчим минут уулзсан. Тэрбээр хожим уулзалтынхаа талаар өөрөө мэдээлсэн бөгөөд тэгэхдээ Трампад өнгөрсөн жил зохион байгуулагдсан Ерөнхийлөгчийн сонгууль луйвардуулсан гэдгийг нотлох баримтуудыг өгөхөөр очсон гэжээ.

Эх сурвалж: TELEGRAPH


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна