Дональд Трамп АНУ-ын түүхэн дэх хамгийн муу ерөнхийлөгч болжээ

Админ
2021/01/18

АНУ-ын “Quinnipiac” их сургууль Ерөнхийлөгч Дональд Трамп болон дэд Ерөнхийлөгч Майк Пенс нарын нэр хүнд олон нийтийн дунд ямар буйг тогтоох санал асуулга явуулжээ.

Уг санал асуулгаар Дональд Трамп АНУ-ын түүхэнд хамгийн бага буюу 33 хувийн рейтингтэйгээр бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж буй Ерөнхийлөгч гэсэн үр дүн гарчээ. 

Мөн түүнийг дэмжихгүй байгаа хүмүүсийн тоо 60 хувьд хүрсэн нь мөн л хамгийн муу үзүүлэлт болсон байна. Мөн Дональд Трампын хувьд хоёр удаа импичмент зарлуулсан буюу Конгрессоор гэм буруутай эсэхээ хэлэлцүүлсэн анхны Ерөнхийлөгч болсон билээ.

Эх сурвалж: CNN



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна