300 метр цамхагруу авирсан тэргэнцэртэй залуу

Админ
2021/01/18

Лай-Чи-Вай гэх тэргэнцэртэй залуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандив цуглуулах зорилгоор 250 метр Нина цамхагруу олсоор дамжин авирчээ.

Лай-Чи-Вай 250 метр газрыг 10 цагийн турш авирсан байна. Хэдий цамхгийн оргилд хүрч чадаагүй ч 5.2 сая Хонконг доллар, 670.639 ам доллар цуглуулж чаджээ.

Лай хаданд авиралтын Ази тивийн дөрвөн удаагийн аварга бөгөөд чансаагаараа дэлхийд наймд бичигддэг юм.

Тэрээр одоогоос 10 жилийн өмнө авто осолд орж бэлхүүснээсээ доош мэдээгүй болсон ч бууж өгөлгүй тэргэнцэртэйгээр авиралтаа үргэлжлүүлж 2016 онд 495 метр өндөр lion rock оргилд гарчээ.

Лай цамхагт авирсаныхаа дараа өгсөн ярилцлагадаа “Би нэлээд их айсан. Учир нь би ууланд авирахдаа чулуу хаданд тэргэнцрээ тогтоодог байлаа. Харин энэ удаа олс л миний ганц найдвар болсон. Зарим хүн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ойлгодоггүй бас сул дорой гэж боддог. Би тийм биш гэдгийг харуулахыг хүссэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч гэсэн тод гэрэлтэж, итгэл найдвар, гэрэл гэгээ авчирж чадна” гэсэн байна.

Эх сурвалж: Guardian 



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна