"The Voice of Mongolia" шилдгээр тодорлоо

Админ
2021/01/18

Азийн телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг "Asian Television Awards" 25 дахь удаагийн ёслолыг Сингапур улсад зохион байгуулсан юм. Тус наадамд “Монгол Телевиз” хоёр дахь жилдээ нэр дэвшиж, "The Voice of Mongolia" шоу нэвтрүүлэг гурав дахь шагналаа хүртлээ.

“Монгол Телевиз” 23 дахь удаагийн наадмаар "The Voice of Mongolia", "Shark Tank", "Төрөх өрөөний тоглоом" зэрэг бүтээлүүдээрээ оролцсон. Тухайн үед "The Voice of Mongolia" шоу нэвтрүүлэг “Шилдэг шоу нэвтрүүлэг”, “Шилдэг нутагшуулсан шоу” гэсэн хоёр номинацад шагнал хүртэж байсан юм. 

Азийн шилдэг телевизүүд 1996 оноос эхлэн "Asian Television Awards" наадмыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд шүүгчээр Ази тивийн телевизийн салбарын 60 шүүгч ажилладаг бол сонгон шалгаруулалтыг олон улсын аудитын "PWC" агентлаг хянаж ажилладаг.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна